Нийгмийн

Ж.Бямбадорж: ҮХНӨ оруулах гэж байгаа Үндсэн хууль зөрчсөн бусармаг үйлдлээ зогсоо

ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж тэргүүтэй хуульчдын төлөөлөл өнөөдөр /2022.06.21/ "Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийг зөрчих гэж байна" гэх агуулгаар мэдээлэл хийлээ.

Энэ тухай ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж хэлэхдээ: "2010 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Учир нь Үндсэн хуулийг тогтвортой мөрдөх ёстой байдаг. Үндсэн хууль гэдэг бол суурь хууль. Байшингийн суурь гэсэн үг. Хундаамаа ойр ойрхон оролдоод байвал байшин хэзээ ч босохгүй. Болж бүтэхгүй бүхнийг амьгүй Үндсэн хууль руу чихээд байх юм.

34-р тогтоол Үндсэн хуулийн заалт зөрчиж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд гурван ноцтой заалт бий.

Нэгдүгээрт: "1.2 дахь хэсэгт: Энэ хуулиас гадуур Монгол Улсын ҮХНӨ оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд завдсан хэрэг гэж үзнэ" гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа төсөл нь тодорхойгүй. Тэгсэн хэрнээ ард нийтээс санал асууна гээд УИХ-ын нэгдсэн чуулганаа завсарлуулаад тойргуудаар явж байна шүү дээ. Ямар ч шалгуур үзүүлэлт алга.

Хоёрдугаарт: "Үндсэн хуулийн 25.2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно" гэсэн заалт бий. Одоо "Ковид-19"ийн хууль арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүү дээ.

Гуравдугаарт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол найман жил дахин өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байдаг. Үүнийг зөрчиж байна. Тиймээс ҮХЦ-д хандаж байгаа юм" хэмээлээ.

УИХ-ын дэд дарга асан Гомбожав хэлэхдээ: УИХ-ын гишүүн болохдоо тангараг өргөдөг шүү дээ. "Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дээдэлнэ сахиж, ард түмнээ төлөөлж чин шударгаар ажиллана" хэмээдэг. Гэтэл өнөөдөр тангаргаа зөрчиж байна. Сэтгүүлчид ҮХЦ-ийн хашаан дотор мэдээлэл авах эрхгүй байгаагаа та бүхэн харлаа. ҮХЦ гэдэг бол Монголын ард түмний нэрийн өмнөөс Үндсэн хуулиа хамгаалах үүрэг бүхий байгууллага. Түүнээс биш Ерөнхийлөгч, Засгийн газар, Дээд шүүхийг хамгаалдаг байгууллага биш.

Бид Үндсэн хуулийг битгий өөрчил гэж байгаа юм биш. Өөрчлөх гэж байгаа бол хууль журмынхаа дагуу яв" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үндсэн хуульд халдахыг завдсан гэдэг үндэслэлээр Уихурлыг тараах шаардлага хүргүүлье

Зочин
Зочин

Зөв юм ярьжээ. Хэдэн савсаганасан залус төрд гараад л үндсэн хуулиар тоголдог болвол төрт ёс самуурч ганханн

Нархүү
Нархүү
Reply to  Зочин

Доржханд мэтийн савсагууд төрийн сэнтийд тэмүүлэхийн тулд ҮХаар оролдож эхэлэж байгааг хэрхэвч зөвшөөрч болохгүй Ухаан зар Монголчууд аа

Зочин
Зочин

УГААСАА ҮНДСЭН ХУУЛИЙГ ОРОНДОО ЗАССАНААС Л ХАМАГ ЮМ ҮҮДЭЛТЭЙ ЭНЭ СУУРЬ ХУУЛИА САР БОЛГОН ӨӨРЧЛӨӨД ЭСВЭЛ ХҮН БОЛГОНД ТААРУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЦГААЯА. ҮНДСЭН ХУУЛИАРАА ИХ ОРОЛДООД БАЙВАЛ УЛС ОРОН МӨХӨХИЙН ШИНЖ ГЭЖ ТАЙЛМОЙ ӨӨРЧИЛ ӨӨРЧИЛ ЗАС ЕРӨӨСӨӨ ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ БОЛЦГООЁО ТҮЙ ТЭНЭГҮҮД

Зочин
Зочин

togtoltsoonii oorchlolt hiih hregtei

сонгогч
сонгогч

ҮХуулиа дураараа хэдхэн хүн өөрчилж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг , хийсэн нүглээ далдлах гэж хийж байгаа гэж үзэж байна. Түрүү жил өөрчлөлт оруулахдаа 8 жил гар хүрэхгүй өөрчлөхгүй гэсэн амлалт өгөө биз дээ. Ард түмний зарим хэсэг нь учрын олохгүй, судалгаа муу байна. ТВ9-өөс бусад масс олон түмэнд ойлгогдохоор сургалт явуулахгүй байна

Зочин
Зочин

oorsdiin gsn hvch hodolmor chadwaraara garch irsen hvmvvs baiga shvde ingej muulah hereg baidag ymuu

Зочин
Зочин

oorsdiihoo hvbssnre bailgh gd bgmu haashin dawartsn ymnud

Холбоотой мэдээ

Back to top button