Нийгмийн

Японд осолд орж амиа алдсан залуугийн ар гэрт тусламж үзүүлнэ

Японы Йокохама мужийн Исого-кү хотод Монгол Улсын иргэн авто ослоор амиа алдсан.

Японы Ёкохама мужийн Цагдаагийн газраас мэдээлснээр, осол зургадугаар сарын 17-ны 20:30 цагийн орчимд Шинмори Чогийн уулзварт гарчээ. Суудлын автомашин уулзвараар зүүн эргэхдээ эсрэг эгнээний хоёр машинтай мөргөлдсөн байна. Тус автомашиныг жолоодож явсан монгол залуу эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас баржээ. Токио дахь Элчин Сайдын Яамнаас нас барсан иргэний мэдээллийг ГХЯ-нд албан ёсоор ирүүлжээ.

ГХЯ-ны зүгээс талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Тухайн иргэн 32 настай, эрэгтэй хүн байжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button