НийгмийнЯрилцлага

Ч.Лодойсамбуу: Би жинхэнэ эх оронч үйлдэл хийж чадсан гэж бодож байгаа

“Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу өнгөрсөн даваа гарагт /2019.09.23/ “Уранхай төр” тойм нэвтрүүлгийнхээ үеэр Монгол төрийн далбааг урсан нь олны шүүмжлэлийг хүлээгээд байна.

Бид уг асуудлаар сэтгүүлч Ч.Лодойсамбуутай уулзаж ярилцлаа.

ТӨРИЙН ДАЛБААНААСАА АДИС АВААД ДАЛДУУРАА ЭХ ОРНОО ЗАРЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ДАЛБАА ИЧИЖ БАЙГАА

-Та Монгол төрийн далбааг олны өмнө урлаа. Ямар дайралт ирэхийг нь мэдсээр байж ийм үйлдэл хийсэн гэсэн. Яагаад?

-Уурлуулмаар байсан юм. Монголчуудын юунд уурлаж, юунд хүлцэнгүй хандах вэ гэдгийн байр солигдчихоод байгаа. Төрийн далбааг урахад урж байгаа хүндээ ч хэцүү. Гэвч төрийн далбаа гэж юу юм? Эх орон гэж юу вэ? Төрийн далбаа яагаад байдаг юм? Төрийн далбаа бол бэлгэдэл, төрийн бэлгэдэл, тусгаар тогтнол, эрх чөлөө, бие даасан улсын бэлгэдэл. Хэрэв бие даасан байдал, аюулгүй байдал, тусгаар байдал байхгүй бол төрийн далбаа байхгүй. Өөрөөр хэлбэл, мөн чанар руугаа хүмүүсийг хараасай гэсэндээ энэ үйлдлийг хийсэн. Над руу маш их дайралт, хараал зүхэл ирнэ гэдгийг мэдэж тооцож хийсэн. Тэгээсэй гэж хүссэн. Харин түүнийхээ дараа бодоосой гэж хийсэн.

Нэг дуучин “Лодойсамбуу арай ч дээ, бидний өндөрт өргөж явдаг төрийн далбааг урлаа” гэж бичсэн байсан. Тэр дуучин төрийн далбааных нь мөн чанар болсон эх орон, газар шороо, газар нутаг, тусгаар тогнол, эрүүл аюулгүй орчин, байгаль гээд бүх боломжийг нь хулгайлж, луйвардаж, урж тасдаж явдаг хүмүүсийн сонгуульд тугаа нөмрөөд дуулаад явдаг. Түүний оронд урсан нь дээр. Хэрэв туг далбаа үг хэлдэг бол луйварчдын сонгуульд дуулах дуучны мөрөн дээр явснаас мөн чанарыг нь ойлгодог сэтгүүлчийн гарт урагдахыг илүүд үзнэ.

Өнөөдөр төрийн ордонд намирч байгаа төрийн далбаа бөхийхийг, урагдаж алга болох эсвэл мөн чанарыг нь ойлгодог хүний авдар дотор хэвтэхийг хүсэж байгаа. Хэрэв төрийн далбаа юм боддог бол тэр их хуйвалдаан, эх орныг нь устгаж буй хүмүүсийг сонсож, зовж суугаа. Төрийн далбаа хаана жаргадаг вэ гэвэл тусгаар улсын бүрэн эрхэт байдлаа хадгалахад чин сэтгэл зориулдаг хүний гэрт, олимп дэлхийн аваргын "тэнгэрт" л жаргаж байдаг. Бидний нүдэн дээр төрийн далбаанаасаа адис аваад далдуураа эх орноо зарж байгаа хүмүүсээс монгол төрийн далбаа ичиж байгаа.

Одоо цаашид наадам, цагаан сар зэрэг төрийн далбаа тренд болдог өдрүүдээр хүмүүс далбаандаа хүндэтгэлтэй хандаж эхэлнэ. Машиндаа өлгөсөн далбаагаа хаялгүй хурааж хадгалах тухай боддог болно. Ядаж энэ бол үр дүн.

-Үнэт зүйлийн эрэмбэ алдагдаж байна гэж ярьж байсан. Бэлгэдэлд нь илүү үнэ цэнэ өгч, мөн чанарт нь анхаарахгүй байгааг хэлээд байж ээ?

-Тийм. Бид далбаандаа хайртай байдаг нь эх орондоо хайртай байгааг хэлж байна. Гэтэл эх орноо биш зүгээр далбааг хайрлаад байна. Би тэр далбааг урж болно, хэн ч урж болно. Би хятад үйлдвэрт хэвлэгдэж байгаа энэ хэдэн сая далбааны нэгийг урлаа. Үүнийг буцаагаад оёж болно. Хэд ч урсан, хэдэн ч удаа буцаагаад оёсон, хэдэн оёдол тавьсан ч тэр далбааны мөн чанар хэвээр байна. Би уурлаад байгаа хүмүүсийн гэрт байгаа далбаа, амьдралынх нь амьжиргаа баталгаа нотолгоонд тээг, саад болоогүй. Харин тэд тэр тээг, саад болоод, боломжийг нь хулгайлж, эд хөрөнгийг нь дээрэмдэж, эх орныг нь урж тасдаад, урд хойдгүй зарж байгаа хүмүүсийг өмгөөлж хамгаалаад байгаагаа мэддэггүй.

СЭТГҮҮЛЗҮЙ ЗОРИЛГОДОО ХҮРЭХГҮЙ БАЙХАД ЁС ЗҮЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИАД ЯАХ ЮМ

-Төрийн далбааг урж буй бичлэгийн хойноос тойм нэвтрүүлэг тань гардаг. Тэр тоймыг зангидаж далбаа урах үйлдлийг хийсэн нь харагддаг. Гэвч тоймыг тань үзэхээсээ илүүтэй таны үйлдэлд их анхаарсан гэж та анзаарсан уу. Магадгүй үүнээс манай орчин үеийн Монголчуудын хандлага харагдаж байж болох юм?

-Манайд яг л эх орныхоо нэрийг барьж гүйдэг боловч эх орныхоо эсрэг үйлдэл хийж байдаг бүлгэмүүд олон бий. Маш олон хүн намайг шүүмжилж байна. Шүүмжлэх нь ч зөв. Бахархал руу нь халдвал хэн ч уурлана. Гэвч бахархлынхаа мөн чанарыг ойлгоосой гэж би хүссэн. Хүмүүс бичлэгийг зөвхөн далбаа урж буй хэсгийг тасдаад тарааж байна билээ. Лодойсамбууд хариуцлага тооц, шийтгэ, ялла гэнэ. Арай ч цаазаар ав гэчихгүй л байна.

-Цаазаар ав гэсэн нь байсан шүү...

-Өө тиймүү. Гэхдээ тэгэг. Тэгж байхдаа л хүн ойлгодог. Зодолдож танилцсан найзууд сайн найз болдог ч гэдэг биздээ. Уурласныхаа дараа хүн тайвшраад боддог. Хэн ч бай нэг л зүйлийг бодоосой, зөвхөн сэтгүүлчийн далбаа урж байгаа үйлдэл дээр ч биш болсон бүх үйл явдлын хойноос “Яагаад” гэж асуудаг байгаасай. Энэ бол манай сэтгүүлчдийн даалгавар. Сэтгүүлчид ч айхгүйгээр, ямар ч эрсдэлийг хүлээж авахаас эмээхгүйгээр, ямар нэгэн зүйлийг ойлгуулахын тулд хэлбэрээ зөв сонгож авдаг байх хэрэгтэй гэж уриалмаар. Сэтгүүлзүй ойлгуулах үүрэгтэй салбар. Соён гэгээрүүлэх гэж мундаг үгээр хэлчихсэн ч цаанаа нь ойлгуулах л үндсэн зорилготой. Зорилгоо биелүүлэхэд хийж буй хэлбэр бол хэрэглээ.

Одоо ёс зүйтэй, тэнцвэртэй байж бусадтай хүндэтгэлтэй хандах ёстой гэж хүмүүс ярьдаг. Ямар ч үр дүн, зорилгодоо хүрэхгүй юм бол тэр хоосон хүндлэл, ёс зүйгээр яах юм. Хэнд ч хэрэг болохгүй байна шүү дээ. Сэтгүүлзүй зорилгодоо хүрэхгүй байхад ёс зүйг бид нэн тэргүүнд тавиад яах юм. Бид зүгээр л ёс зүйтэй байхын тулд сургуульд сураагүй. Бид ёс зүйтэй байдлыг ашиглаж хүнд юм ойлгуулж, таниулан мэдүүлэх үүрэгтэй. Үүргээ голчилж харахгүй хэлбэрээ харчхаад л хоорондоо зодолдоод байж боломгүй.

Хоёрдугаарт, Монголчуудын нэг нэгийгээ шашин, үндсэрхэг үзлээр үзэн ядсан, өдсөн, хатгасан байдлыг хэн ихэвчлэн зохион байгуулдаг вэ? Монголчууд өөрсдөө хийдэггүй юм. Мэдээллийг идэвхтэй авдаг 2 сая хүн амтай Монгол улс битгий хэл Франц, АНУ-ын сонгуульд хүртэл нөлөөлсөн тухай баримтуудыг бид харсан шүү дээ. Гадны нөлөөтэй биднийг хооронд нь зодолдуулж байгаа. Бид хоорондоо нэгнийгээ хэмлэж байхдаа хэний үгээр ороод, хэний нохой болоод нэгнийгээ ураад байгаа юм бэ гэдгээ бас бодох л хэрэгтэй. Би над руу дайрсан хүмүүсийн бүгдийнх нь комментыг уншиж байгаа, шөнө над руу мессеж бичиж байгааг ч бүгдийг нь уншина. Гэхдээ дэмжиж байгаа маш олон хүн бий. Тэр дэмжсэн хүмүүстээ би “Та намайг дэмжиж болно, гэхдээ эсэргүүцэж байгаа хүмүүстэй битгий муудалцаарай” гэдэг. Эсэргүүцэх нь зөв юм шүү, гэвч хоорондоо “зодолдож” огт болохгүй. Монгол ардчилсан орон мөн юм бол энэ нь эрүүл нийгэмд байх л ёстой зүйл.

БИ ЗҮГЭЭР Л МАШ БУРУУ ХИЙЧИХСЭН ТӨРИЙН ДАЛБААГ УСТГАЛД ОРУУЛЖ БАЙВАЛ ЯАХ ВЭ

-Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг та харсан уу? Гутаан доромжлох нь хориотой байдаг шүү дээ?

-Бүх хуулиа харж байгаад хийсэн. Хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байгаад хийж байгаа юм. Гэвч миний урсан төрийн далбаа “Төрийн далбааны стандарт”-д нийцэх төрийн далбаа мөн үү? Би зүгээр л тун буруу хийчихсэн төрийн далбааг устгалд оруулж байвал яах вэ? Арга билэг нь буруу харчихсан, галны оронд хонхон цэцэгтэй, хоёр багана нь нарийсчихсан далбаа байж болно шүү дээ. Тиймээс л бид аливаа мэдээллийг хүлээж авахдаа шүүлтүүртэй, хэрсүү байх хэрэгтэй. Би ч өөрийнхөө зорилгыг маш сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Цаашид үүнээс ч олон хүнийг цочроосон, энэ байтугай ярилцлага, тойм, эрэн сурвалжлах нэвтрүүлэг, мэдээнүүд хийх байх. Энэ болгонд над руу чиглэсэн дайралтууд илүү их ирэх байх. Тэгэх гэж л хийж байгаа юм чинь.

-Олны дургүйцлийг хүргэсэн ийм үйлдэл хийснийхээ дараа та гадуур явахаас айж, эмээхгүй байна уу?

-Би бүр зориуд гадуур явдаг. Тухайлбал, сая би Дүнжингарав худалдааны төв орж, нэвтрүүлэгтээ ашиглах монгол цамц худалдаж аваад ирлээ. Монгол цамцыг бас яах гээд байна гэж бодох вий /инээв. сурв/ Ер нь компьютерын ард суугаад бичдэг троллууд л хүмүүсийн санаа бодлыг эргүүлээд байх шиг. “Эрүүл” хэсэг маш их байна, хүмүүс ч их хэрсүүжиж. Саяхан интернэт, фэйсбүүктэй болсон ард түмэн гэхэд аливаад их өөрөөр ханддаг болж. Дүнжингарав орж бараг бүх л эгнээгээр нь явлаа, яасанчгүй. Монгол улс хуультай орон, Монголчууд арай ч тийм тэнэг болчхоогүй байх. Мэдээж эцэг эх, амраг садан санаа нь зовнино. Харин ах “За юун сүртэй юм, чамайг яав л гэж” гэсэн /инээв. сурв/ Тэр үнэн. Намайг яав л гэж.

-Гадаадад Монголчууд тугандаа мөргөж буй, тугаа дээдлэн өлгөсөн зургуудаа цуглуулан тан руу илгээсэн байсан. Тэд энэ үйлдлээ эх оронч гэж тайлбарлаж байна. Та ер нь эх оронч хүн мөн үү?

-Би жинхэнэ эх оронч үйлдэл хийж чадсан гэж бодож байгаа. Би яг үүгээр хүмүүсийг уурлуулж, төр засгийг тасдаж идэж байгаа, парламентаа ч хуралдуулж чадахгүй, засаглалын хямрал руу аваачиж байгаа хүмүүсийг энэ үйлдлээрээ шүүмжлэхийг уриалж байгаа юм. Далбааг яагаад урсан юм гэж асууж буй хүмүүс бүгд тэр нэвтрүүлгийг үзсэн байх. Нэвтрүүлэгт, эх орноо урж тасдаж байгаа гурав, дөрвөн хүчин зүйлийг хэлсэн. Монгол улсын Ерөнхийлөгч, МАН, АН нийлж байгаад энэ Монгол улсыг урж тасдаж, урд хойдгүй гишгэлж, дэвсэж, идэж ууж байна. Төрийн алба төрлийн алба болчихсон тухай мэдээнүүдээр гарч байна. Сонгуульд нь тусалсан учраас л төрийн албанд томилдог жишээнүүд сүүлийн үед ил гарч эхэлж байна. Энийг л эсэргүүцэж, үүнд л анхаарлаа хандуулаач гэж би өөр рүүгээ энэ олон хүнийг дайруулсан. Энэ л миний хувьд эх оронч үйлдэл болохоос ханандаа далбаагаа өлгөөд, түүндээ мөргөж залбирч зургаа авхуулан, олон хүнд үзүүлчхээд цаагуураа Монголчуудаа дээрэмдээд, эх орноосоо урвасан, эх орноо худалдаж идэж байгаа, Монголыг засаглалын хямралд оруулж байгаа, тусгаар тогтнолд аюул занал учруулж буй улстөрчдөд алга ташиж байгаа бол өөрсдөдөө л анхаар. Харин ч би тэднийг эх орноосоо урваж байгаа гэнэ.

ЛОДОЙСАМБУУГ ЗАРЖ МӨНГӨ ОЛОХ ШААРДЛАГАГҮЙ, ИЛҮҮ ТОМ ЭРХ ЧӨЛӨӨ РҮҮ ИРЛЭЭ

-Та сая нэвтрүүлгээ хэр удаан хугацаанд завсарлаж байгаад үргэлжлүүлэв?

-Дөрвөн сар.

-Завсарлаад орохдоо нэвтрүүлгээ цацах сувгаа сольчихлоо. Би өмнө тантай ярилцаж байхад “Надад өөрийнхөөрөө хүссэн бүхнээ хийх эрх чөлөөг олгодог учир энэ телевизтэй хамтран ажилладаг” гэж хэлж байсан. Тийм боломжгүй болоод буурь сэлгэв үү?

-Илүү олон хүнд хүргэх сонирхол байсан. NTV бол скаймедиагийн 3, юнивишний 8 дээр гардаг. Судалгаагаар эхний 10 сувгаас хойш хүмүүс үздэггүй юм байна. Нэгдүгээрт, уг судалгааг харсан. Хоёрдугаарт, том хөрөнгө оруулагчтай, хөрөнгө оруулагч нь тодорхой, мөнгөнд ханачихсан буюу Лодойсамбууг зарж мөнгө олох шаардлагагүй, улс төрийн хүрээлэл нь аль хэдийн тогтчихсон, надаар заавал хэн нэгнийг магтуулах шаардлагагүй, надад тийм дарамт үзүүлэхгүй редакцид очихын хүслэн болсон. Өөрөөр хэлбэл, бүр том эрх чөлөө рүү ирлээ гэж ойлгож болно. Энэ хүмүүс надаас “Чи алив, наад хүнтэйгээ ярилцаад тэдэн сая төгрөг аваадах” гэж гуйхгүй. Угаас энэ телевиз рекламаасаа хүртэл хангалттай орлого олчихдог. Намайг нэг их зовоогоод байхгүй тул гэрээгээ хатуу байгуулаад орж ирсэн, цалин ч өндөр өгсөн. Өндөр цалин авах дургүй хүн хэн байхав. Бас ардаа асдаг гоё тайз хийж өгсөн /инээв. сурв/

Шууд улс төрийн нөлөөтэй нэг хүн байсан. Тэр хүн тусгай хамгаалалттай Төрийн ордондоо амиа алдчихсан. Яасан нь одоог хүртэл тодорхойгүй. Ийм л байна.

-Хийсэн ярилцлага, тойм болгоны араас тэрний хүн, энэний хүн гэх дам яриа таныг дагадаг. Би танаас өмнөх ярилцлагадаа М.Энхболдын хүн юм уу? гэж асууж байсан нь олон нийтийн хардлага тийм байв. Өнөөдөр харин таныг ерөнхийлөгчтэй хардаж эхэллээ. Таны ард үнэхээр хэн нэгэн хүн байхгүй юу гэж ахин асууя?

-Миний ард миний эхнэр л байна. Ахин асуухад тань ахин хариулъя. Сэтгүүлзүйн буруугаас болж хүмүүс юманд итгэхээ байчихсан. Мөн яг үүргээ гүйцэтгэж буй бүтээлүүд их ховор учир цочирдож байна. “Энэ ямар том артай болохоороо ингээд байгаа юм” гэж шууд хардаж хүлээж авдаг. Гэтэл би олны амаар бол М.Энхболдын хүн байж үзлээ, Ц.Элбэгдоржийн хүн байж үзлээ, одоо би Х.Баттулгын хүн. Хүмүүс ийм л хурдан хувирдаг. Би уг нь голд нь байх, тэнцвэртэй байх гэдгийг яг л утгаар нь хийгээд байгаа.

-Миний асуухыг хүссэн асуултууд энд хүрээд дууслаа. Танд ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл бий юу?

-Илүү их уурлаарай л гэе.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MGL
MGL
9 сар 26, 2019 08:51

Бантсандаа өмдөндөө баахнуу...

Зочин
Зочин
9 сар 26, 2019 19:51
Reply to  MGL

Ийм эх орончидоор дүүрчихвэл энэ орон дампуурах байх өс хонзон снасан хужаа хольцтой з�##�уус учираа олгохгүй л байгаа болтой хонг конгийн хужаа нар энэ дебилийн хажууд эх орончид байнаа

Zochin
Zochin
9 сар 26, 2019 09:52

Enemuu g###giin tarhiig haga shaana daa,Uls bolgon toriin dalbaagaa nandignan deedelj bhad muu hogiin Bandia ooriigoo yu geed bogtson huur ve,unheer zevuun hurch bna.Ene met Hujaagiin s###siig taarsan gazar n tsom tsohih heregtei!!!

Зочин
Зочин
10 сар 6, 2019 14:39
Reply to  Zochin

ooriigoo hichee

Tselmeg
Tselmeg
10 сар 6, 2019 01:51
Reply to  Zochin

Teneg s#a mine uuriiguu hichee

Зочин
Зочин
10 сар 4, 2019 13:19
Reply to  Zochin

хага зохи

Хөлдүү монголчууд
Хөлдүү монголчууд
9 сар 26, 2019 15:18
Reply to  Zochin

Урсан зүйл нь төрийн д�##�баа биш гээд байх л тэнэгтэж өгөхиймхх шууд.�##�на хядна, тархийн хага шаана гээд.өөрийн чинь гишгнх газар идэх хоолноос хумслаад төрөө гадныханд найр тавьж өгөөд байгаа хулгайч нарынхах тархийн хаг�##� тийм л эх оронч юм бол гэж хаха.Энэ з�##�уу маш зөв зүйл хтйсэн.худ�##�аа эх оронч дүр эсгэсэн нөхдүүдийг байгаа зөв олооч гэж

Uhaantai hujaa zaluu
Uhaantai hujaa zaluu
9 сар 26, 2019 13:55
Reply to  Zochin

Za bitgii solior p###a min, ehleed ene zaluugiin helseniig sain unsh.

АЛЮШКА
АЛЮШКА
9 сар 26, 2019 13:12
Reply to  Zochin

чи битгий хуц

Зочин
Зочин
9 сар 26, 2019 09:56

Монгол улсад их л хонзогнож өс санаж явдаг хүн байна ийш тийш нь бултуулаад элбэгдорж нэг иймэрхүү байдаг даа

зочин
зочин
9 сар 26, 2019 10:21

Үхсэн баасных нь эх оронч үйлдэл байхав дээ. Одоо өөрийнхөө хийсэн тэнэг зүйлдээ гоё ганган тайлбар өгөх гэдэг ийм тэнэг тархины тура�##�аа болих хэрэгтэй. Лодойг төрийн д�##�бааг урсаныг ш�##� өөр зүйлтэй зүйрлээд өмөөрөөд байх юм. Бүр гайхаад байх юм. "Улсыг чинь урж буй улс төрчидөө чадахгүй байж, улсын д�##�баа урахад яадаг юм" гэх. Үгүй л дээ. Бид хоёр буруу зүйлийг хоёуланг нь л буруу гэж хэлэх ёстой болохоос нэг муугаар нь жишээ татаад нөгөө мууг нь зөвтгөж болохгүй. Буруу зүйл бол угаасаа л буруу.

Зочин
Зочин
9 сар 27, 2019 12:01
Reply to  зочин

Бурууг буруугаар дардаг гэж зөв хэллээ бид л ул суурьтай нэг т�##�руу туйлширч болохгүй л юмсан

Би
Би
9 сар 28, 2019 06:49
Reply to  Зочин

Хэрсүүжиж яваа сэтгүүлч сорви үлдтэл урж. Төрийн бүхнийг зүүж, з�##�ж, бас зарж, авлигадаж, эдийн засаг сэргээх бус эх орон хөршид хийсэн �##�даатай дарцаг мэт болж буй цаг дор!!!

Зочин
Зочин
9 сар 26, 2019 10:28

ухаантай л �####� байна

Зочин
Зочин
9 сар 26, 2019 10:38

dunjingaravaar yavlaa nmg yaasan ch ugui gj chmg tanihgui l bhgui u.chi tiim hunii nudend tysaj setgeld uldh torhtei hun bish bolhoor.....zugeer l gertee hyatad huvcsaa uraas suuj bai

Лодой чи бол галзуу новш
Лодой чи бол галзуу новш
9 сар 29, 2019 19:13
Reply to  Зочин

Ёстой хэн ч танихгүй л байхгүй юу. Таньсанч юмаа зарах гээд сууж байгаа хүмүүс юу гэж чамайг хөөж, зодох гэж оролдохов дээ.

Зочин
Зочин
9 сар 26, 2019 10:48

худлаа бүлтэрцгээгээд тархийг нь хаг�##�на тэгнэ ингэнэ ч гэнэ үү, хэзээ тэгж чаддаг байсан юм, та нар чадахгүй мэдэв үү, гараад тэмцэе гэхэд гэрээсээ цухуйдаггүй новшнууд байж

Отгоо
Отгоо
9 сар 26, 2019 19:02
Reply to  Зочин

яг үнэн

Amgaa
Amgaa
9 сар 26, 2019 11:08
Reply to  Зочин

medeelel uildliig ygaad tentsvertei tsaad tal ni yu bol gj bodoj boldgui ym be.., garaad temtsej chadahgui baigaa ni unen shu de

zochin
zochin
9 сар 26, 2019 11:06

vnen shde eh ornihoo dalbaaanass adis avad nutag usaa zarj bgaa s#aaanuud zunduu bga shde. bi bol ene zaluug demjij baina..

зочин
зочин
9 сар 26, 2019 12:06

Мангар бацаан минь тоглох юм тоглохгүй юм гэж байдаг юм шүү Энэ ТВ сувгиийг хаах хэрэгтэй Монгол тѳрийг доромжилбол яадгийг үзүүлэх ёстой

Uhaar2
Uhaar2
10 сар 6, 2019 02:55
Reply to  зочин

Ter mongol turduu boowduulad baij bgaga yrn medj bgayu

Zochin
Zochin
10 сар 1, 2019 21:24
Reply to  зочин

Ugaasaa ard tumniig doromjlood l bgaa shdee. Hudlaa ulaan tugaa manduulaad geed huuraad l. Zuv uildel. Yadiin.

zochin
zochin
9 сар 26, 2019 13:07

bitgii solior chi muu erguu setgetsiin uvchtei novsh manai uls aajimaar xugeje bna bid tsga aldsanuls mash xurdan xugjiliig bi bolgoj unet zuilee xamgaalj chadaxgui yavj bna chamaig mglchuud gishgesen gazar chin amitanbolgox bx daa za

Алтан
Алтан
9 сар 26, 2019 14:37

Одоо үед төрийн д�##�бааг урах нь Эх орон ч болсон юм биз дэ яаж толгой нь эргэхээрээ тэгж эргэдэг байнаа өөр олон зөв сонголт ббайгаа ш дэ сэхээтэн л юм бол гарцаа арай уха�##�агаар олмоор юм тэнэгтээд бас гоё үгээр булчихаж ээ. Яавч зөв үйлдэл биш .

Зочин
Зочин
9 сар 30, 2019 08:47
Reply to  Алтан

Дүүрэн айдастай ярьж байна.дүү хүү.цаашаа өсөхгүй дээ.

ҮНЭН ҮГТЭН
ҮНЭН ҮГТЭН
9 сар 26, 2019 14:51

Манайхныг хараад байхад юмны мөн чанар цаана нь агуулж байгаа санаа, юуг илэрхийлж байгааг, юуг ойлгуулах гээд байгааг нь бодож үзэхгүйгээр өнгөн т�##�ын зүйл дээр л дүгнэлт хийгээд түүндээ нервтээл хэрэлдээд байхын. Хэрэлдээд хэрэлдээд энэ 76-н дурак 30-н жил юу ч хийгээгүй зүгээр л идэж уусан. Үүн шиг л байна.
ЭНЭ з�##�уугын ХЭЛЭХ гээд байгаа санааг нь ойлгосон уу????? МОНГОЛЧУУДАА
Төрийн д�##�баа урж шидэх яахвээ. ЦААНА чинь төрт улс эх орон газар шороо, эмс охидоор чинь тоглож бусниулж дуусаж байна аа. ЭНЭ бүхнийг хараад тэвчээд дуугүй суугаад байж болмооргүй байна аа МОНГОЛЧУУДАА гэсэн санаа юм. ОЙЛГОСОН уу? ОЙЛГООГҮЙ бол юм унш.

Зочин
Зочин
9 сар 27, 2019 03:33

muu novsh

Далбаа ямар байдаг юм бэ, мэдэх үү
Далбаа ямар байдаг юм бэ, мэдэх үү
9 сар 26, 2019 15:20

Юуг төрийн д�##�баа гэдгийн.бүгд ийм ийм зүйл байжийж төрийн д�##�баа гэж үзнээ гээд хууьчилсан байдаг юм.Улаан, хөх,улаан байхаар л төрийн д�##�баа болчихдог юм биш м�##�нуудаа хаха

Эх оронч залуу
Эх оронч залуу
9 сар 26, 2019 15:26

Боловсролгүй харанхуй бүдүүлэг Монголчууд юм даа.Т�##�бай дээр тэмцьe гэхэд ирдэг нусан буунууд энэ том том шаагаад байгаа гарууд дотор үнэндээ байхгүй дээ.юмны цаанаас том том бүлтэрч эх орноо ярина.зөв бааж шээж хүртэл чадахгүй гарууд байгаа доо үнэн дээ.Доромжлуулж байхдаа таарсан юмнууд.Д�##�баа байна уу шатаагаад ч гэсэн харанхуй монголчуудыг сэрээ.ннэ бол юу ч биш жинхэнэ д�##�баа байсан ч тэр

Zochin
Zochin
9 сар 26, 2019 15:27

Yaj ch tailbarlaad ene bol teneg uildel.

g
g
9 сар 26, 2019 20:38
Reply to  Zochin

tiim shu de idsen uusan nohduudtei iz ternees Torii mine suldeer bu orold

зочин
зочин
9 сар 26, 2019 16:52

чи энэ үйлдэлдээ харамсаад барамгүй өдөр ирэх байхдаа

Зочин
Зочин
9 сар 26, 2019 16:56

Төр д�##�баа чинь бүрэн оршиж үлдэж чадах ганц үндэс чинь хүн өөрөө...хэрэв Монгол улс мөхлөө гэхэд Лодойгоос өөр хэн нэгэн яахыг харах болно...энэ гашуунуу гхээс өнөөдөр хэрэлдэж ур�##�даж тахин шүтэх өнцгөөс янз бүрийн цээрлэл үзүүлэх нь тэнэг хэрэг...Түвдийг танар харж лл бгаа амьдаараа арьсаа хуулуулж энэ тэнд зул болоод ч нэмэр �##�га...хятадууд туг д�##�баагаар нь ш�##� арчиж бна....Энэ бол танарын дотор т�##�д бгаа нэг зүйлийг сэрээх гсн аргаа барсан хүний л хийх зүйл...танар тэмцдэг босдог үнэн сэтгэлээсээ Эх Орон газар шороогоо хайрладаг бол тэмцдэг бол бидний тусгаар тогтнол үнэт зүйлс бүтэн орших болно...

Зочин
Зочин
9 сар 26, 2019 17:22

Od bolohiin huslen

Шаравын Баярсайхан
Шаравын Баярсайхан
9 сар 26, 2019 22:44

ЯААГ ТОХИРУУЛСАН ШҮҮ БАЯРЛАЛАА

Ta burhan
Ta burhan
9 сар 26, 2019 22:56

Yumiig unguts baidlaas ni harj oilgodog oilgodogch gej de setgeliin huurluur shuud medremjeer handdag tarhi ni ajillahaasa iluu setgeliin hudulguunuur handdag tsaad nariin uchir shaltgaaniig ni olohooso iluutei muihar munhagaar dairdag davshildag uher gehed uher gomdohoor yu ch bish yumnuud bh yuma yaj ch heleed tailbarlaad oilgoh chadvar bhgui tarhinii turaaltai yuch bish yumnuud

Irgen
Irgen
9 сар 27, 2019 07:58

Iimerhuu biee tooson hogiin archasgui garuud. Ih bna uuriiguu ih mundag gd bofson hogiin gar bna da bas l neg hulgaichiin gar hul biz muu hujaa tsarait

Зочин
Зочин
9 сар 27, 2019 09:00

Мэдээний зургийн хувьд гэж хэлхэд яг адилхан олон зураг оруулах нь жоохон зохимжгүй юмуу.

Rg
Rg
9 сар 27, 2019 11:07

Chamtai zodoldoj taniltsaxgvie, alj baij sa##a. Buruu vildel xiichixeed xudlaa uxaantai dvr esgex v, cham shig durakaar setgvvl zvi dutaagvi. Turiin dalbaa bish bval yax uu ch gex shig, tegej chatsgaa saviruulaxgvi shvv. Ene vildel chni xichneen xvchirxiilliin es vildexvi boloxiig chi tun udaxgvi biyeree mederne

зочин
зочин
9 сар 27, 2019 12:43

Энэ Шодойсамбууд хууль зөрчсөн үг үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оноох хэрэгтэй. Лу.Гантөмөрийн тэжээвэр Тарвагадоржийн захи�##�гаар их хуцаж байна.

Зочин
Зочин
9 сар 27, 2019 14:57

Энэ солиотод арга хэмжээ авдаг хууль, төр гэж байна уу? Ингээд л олон юм яриад яваад байдаг.

Emgen
Emgen
9 сар 27, 2019 17:01

Gaigui medlegtei sain setguulch shu gehdee dalbaa urah in muuhai haragdaj bna lee arga yadsan uildel gej bodoj bna

Zochin
Zochin
9 сар 30, 2019 07:37

Toriin dalbaa ursand shiitgel bx yostoi. Teriig n xuleelgexgui bol olon ch xun ingexiin bna

Шаравын Баярсайхан
Шаравын Баярсайхан
10 сар 3, 2019 02:32

Муулж болох бүгдийг муулж, харуулж, т�##�цаж, хэрүүл хийдээ гарамгай Монголчуудыг өдөөсөн, жинэнэ үнэн төрхийг нь ил харууллаа. Засгийн газрын муу үр дагвар ард түмний нуруун дээр бууж байна. Нэгдэж тэмцье төрөө цэвэрлье гэхээр үл ойшоодог энэ хүмүүсийг яах ёстой вэ, Монгол Улсад иргэдийг хохироох тогтолцоотой учраас дараачийн хохирогч уншигч та ч байж магд

Шаравын Баярсайхан
Шаравын Баярсайхан
10 сар 3, 2019 02:33

хийхдээ

Зочин
Зочин
10 сар 3, 2019 02:34

жинхэнэ, засвар орууллаа үсэг гарааргүй байна

Unshigch
Unshigch
10 сар 15, 2019 02:15

Yag unen iim harziulalt hiij l huniig ergezuulen tungaan bodoh bolomj uguhguu bol bidnii diilenh n yumnii unen muniig yalgaj salgah chadvargui bolzon yum shigee. Neg l ongozchun oilgolttoi, ogshson, tuilshirsan humuus ih bn. Ene gun yaagaad iim uildel hiiv gej asuuhaasaa umnu ehleed saitar unshaad daraa n dugnelt hiigeesei.

Зочин
Зочин
11 сар 3, 2019 22:45

l odoi ch yum u sh odoi ch yumu naiz odoo bolio chinii galzuurdag gazar ene bishee

StevSlarie
StevSlarie
2 сар 9, 2020 15:26

Amoxicilina In Internet http://buycialisuss.com - cialis cheapest online prices Cephalexin And Urinary Tract Infections Buy Cialis Effets De Priligy

Холбоотой мэдээ

Back to top button