Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 16.5 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй байна

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2022 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 16.5 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд тухайн сард 5.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, 1.5 мянган иргэн ажилд орж бүртгэлээс хасагдсан бол 3.7 мянган иргэн ажил идэвхитэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Улсын дундаж цалин тайлант улиралд 1450.1 мянган төгрөг, медиан цалин 1066.7 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 10-13 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Үүнтэй уялдаатайгаар өрхийн сарын дундаж нийт орлого өмнөх оны мөн үеэс 23 хувиар өсөж, 1785.8 мянган төгрөгт хүрчээ.
Хэдийгээр нэрлэсэн орлого ийнхүү өссөн ч иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх үнийн нөлөөллийг арилгасан бодит орлогын үзүүлэлтүүдээс улсын дундаж бодит цалингийн индекс өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурсан бол өрхийн дундаж бодит орлого 6 орчим хувиар нэмэгд
С.СУВДАНСОНДОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.