Кирил, үндэсний бичгийг хослон хэрэглэхээр боллоо

Албан хэрэгт кирил болон үндэсний бичгийг хослон хэрэглэхээр боллоо
Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 07 дугаар тогтоолд “төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших” гэж заасны дагуу Стандарт, хэмжил зүйн газраас “MNS 6395:2022, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч, үндэсний стандартаар шинэчлэн баталсан байдаг.


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга дээрх хууль тогтоол, стандартыг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр А/62 дугаар тушаал гарган эхний ээлжинд агентлагийн даргын тушаал болон Газрын хурлын тогтоолыг кирил болон үндэсний бичгээр хослон үйлдэхээр шийдвэрлэлээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huuhduud yu yum gehees 25 garchihsan humuus bol odoo kirleeree l yawna shde
Ойлгодог бичиг ангарагын бичиг хоёртой хол явахгүй
Zov2 .uugeer.dalimduulj.huuchin.hogiin.toriin.alban.haagchidiig
zailuulah.heregtei
Криллээрээ бардаггүй нөхдүүд одоо шууд нутгийн аялга, мсж ний хэлээр алж өгнө өө.