ДЭЛХИЙ
Эрээнд дахин хөл хорио тогтоожээ
БНХАУ-ын Эрээнд дахин хөл хорио тогтоосон байна.
Тодруулбал, коронавирусний шинэ тохиолдол өчигдөр /2022.07.30/ бүртгэгджээ. Улмаар өнөөдрөөс дахин хоёр хоногийн хөл хорио тогтоосон аж. Хөл хорионы хугацаанд оршин суугчдаас коронавирусний шинжилгээ авах юм байна.
Харин Эрээний гаалийн агуулахад байгаа ачаа бараа чингэлэг тээврээр саадгүй нэвтэрнэ гэжээ. Манай улсын импортын бараанууд голлон эл боомтоор орж ирдэг. Бараа хэвийн нэвтэрч байхад гацалт үүсэхгүй гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.