Ярилцлага

Шинэ үйлчилгээ: Түгжрэхгүй, санаа зовохгүй ажлаа хийж, хүргэлтийн жолоочид хүүхдээ даатга

Өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд, ажилдаа хоцорч очих. Орой ажлын цаг дуусахаас өмнө даргынхаа нүдийг хариулж байгаад очиж хүүхдээ аваад, ажил дээрээ очиж, хуруугаа хийх. Улаанбаатарынхны амьдралын цикл нэг иймэрхүү. Бүр зарим эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхийн тулд нэг нь заавал ажлаасаа гарч байх жишээний.

Ажиллангаа амьдрах болсон Улаанбаатарынхны хэмнэлийг “Happy flower” ХХК өөрчлөхөөр “Happy kids” хүүхэд хүргэлтийн үйлчилгээг эхлүүлжээ.

Тус компани нь “Happy Flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төв хэлбэрээр үйл ажиллагаа эхлүүлж байсан билээ. Бид тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Э.Ууганцэцэгтэй монголд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээнийх нь талаар ярилцлаа.


-ТАМХИ ТАТДАГГҮЙ, +35 НАСНЫ ЖОЛООЧ НАР ХҮҮХЭД ХҮРГЭЛТИЙН АЖИЛТАН БОЛЖ БОЛНО-

-Хүүхэд хүргэлтийн үйлчилгээ бол монголд шинэ. Шинэ тутам энэхүү үйлчилгээг эхлүүлэх болсон түүхээс ярилцлагаа эхэлье?

-Хүүхэд асрагч, үйлчлэгч зуучлалын төв ажиллуулаад есөн жил болж байна. Ирэх жил 10 жилийнхээ ойг тэмдэглэх нь. Олон жил хүүхэд болон эцэг эхчүүдтэй ойр ажиллаж буй учир хэрэглэгчийн хүсэж буй зүйл, шаардлагатай байгаа зүйлийг яг бодитоор харж, анзаарч байна. Хичээл сургууль эхлээд замын түгжрэл их, эцэг эхчүүдийн ажиллах цагийн хувиар өглөө 09.00-18.00 цаг хүртэл. Гэтэл цэцэрлэг 09.00-д ороод орой 16.00-д зарим нь 17.00, 18.00-д тарж байна. Ажлаа тараад очиж авах гэхээр хүүхдийнх нь цэцэрлэг тарчихсан, эсвэл ажил тарах цагтай цэцэрлэгийн тарах цаг давхцаад л. Хэнээр хүүхдээ авахуулах уу гээд л бөөн асуудалтай нүүр тулж байна. Нэн ялангуяа залуу гэр бүлүүдэд энэ нь асар их стресс болж байна.

Нийгмийн асуудал, стрессийг манайх ийм төрлийн үйлчилгээ нэвтрүүлснээр багасгаж, ажлаа тайван хийх боломжийг эцэг, эхчүүдэд олгож болох нь гэж харсан. Тэр ч утгаараа хүүхэд хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж байна.

-Хүмүүс хэр сонирхож байна вэ?

-Үйлчилгээ маань дөрөв дэх хоногтойгоо л золгож байна. Эцэг, эхчүүд нэг өдрөөр, бүтэн сараар, улирлаар, жилээр ч гэрээ хийх боломжтой. Одоогийн байдлаар бид өдөрт хорин хэдэн хүүхдэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлж, мөн нэг өдөрт 100 гаруй дуудлагад хариулт өгч байна. Уржигдар /09.05/ ирсэн бүх дуудлагад би өөрөө хариу өгч, үйлчилгээгээ тайлбарлаж өгсөн. Эхний хүргэлтүүд дээрээ жолоочтойгоо хамт өөрөө явах шаардлага үүсэж байна. Учир нь шинэ үйлчилгээ тул судалгаа хийх хэрэгтэй байна.

Жишээ нь: 12.30 цагт очиж авахаар гэрээлсэн байтал 40 минут хүлээлгээд гарч ирж байна. Дараагийн хүүхдээ очиж аваад, хүргэх цагаас нь хоцроохгүйн тулд 40 минут хүлээлгэхэд яах ёстой вэ. Ямар менежмент хийх ёстой вэ гээд л деталь бүрийг нь бодож, боловсруулж байгаа.

-Хэчнээн жолоочтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлэв. Ямар шалгуураар жолооч нарыгаа шалгаруулж авсан бэ?

-23 жолоочтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  • Жолооны үнэмлэхтэй, таваас дээш жил жолоо барьсан
  • Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог
  • Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын бүрэн даатгалтай
  • Цаг сайн барьдаг
  • +35 насны эрэгтэй, эмэгтэй жолооч нарыг сарын өмнө сонгон шалгаруулж аваад сургалтад суулгасан.

Мөн бид жолооч нартаа тамхи татдаггүй байх шаардлагыг тавьж, ажилд авч буй. Цаашдаа ч жолооч нарынхаа тоог нэмнэ. 100 үндсэн жолоочтой  болох зорилго тээж яваа. Тэгэхээр дээрх шаардлагуудыг хангаж буй жолооч бичиг баримттайгаа, машинтайгаа оффис дээр ирж уулзаарай. Ирж ярилцлагад ороод, тэнцсэн тохиолдолд гэрээгээ хийнэ. Гэрээ хийгдсэний дараа харилцаа хандлагын нэг сарын сургалтад суугаад ажиллаж эхлэх юм.

-ХҮҮХЭД ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 20,000-60,000-

-Хүүхэд хүргэлтийн үйлчилгээний үнийн тухайд?

-Өдрөөр, сараар, улирлаар, долоо хоногоор гээд гэрээгээ яаж ч хийж болно. Машин явдаггүй өдрүүдэд хүүхдээ зөөлгөх эцэг эхчүүд байна. Орон нутагт ээлжээр ажилладаг эцэг эхчүүд 14 хоног зөөлгөөд, 14 хоног өөрсдөө зөөнө гэж байна. Бид бүх нөхцөлд нь тохируулж үйлчилгээгээ үзүүлэхийг хичээж байгаа.

  • 1 талт буюу гэр-сургууль ХҮРГЭЛТ: 20,000-30,000 /өдрийн/
  • 2 талт буюу гэр-сургууль-гэр ХҮРГЭЛТ: 40,000-60,000 /өдрийн/
  • 3 талт буюу гэр-сургууль-дугуйлан-гэр ХҮРГЭЛТ: Долоо хоногийн хэдэн өдөр дугуйланд явахаас нь хамаараад гэрээ хийхдээ нэмэлт төлбөрийг тохирно.

-Гэр-сургууль, сургууль-гэр гэсэн маршрутаар хүүхдээ хүргүүлнэ гэж гэрээ хийсэн ч зарим тохиолдолд хүүхдээ ажил дээрээ хүргүүлж авах шаардлага үүснэ. Энэ тохиолдолд хэрхэх вэ?

-Хэрэв хүүхдээ байнга хүргүүлдэг байршлаас нь өөр газар хүргүүлэх бол урд өдөр нь заавал оффис руу залгаж, менежерт мэдэгдэх ёстой. Үүний дараа харилцааны менежерүүд маань жолооч руугаа мэдээлэл өгөх юм.

Бүх юм түгжрэлээс хамаарч буй. Гэрээт жолооч нар бол зөвхөн нэг хүүхдээ зөөнө. Харин үндсэн жолооч нар өглөө 07.00-д нэг хүүхдийг хүргэж өгчхөөд 11.00 цагт нэг хүүхдийг хүргэж өгөх ч гэдэг юм уу цагаар өдөржин хуваарийн дагуу ажиллах тул хүүхдийг заасан тодорхой цагт очиж аваад, явах ёстой. Хүлээлгийг бид хоёр талдаа 10 минутыг хүлээн зөвшөөрч байгаа. 10 минутаас дээш хүлээлгэд нэмэлт төлбөр авна гэсэн үг.

-НЭГ БАЙРНЫ, НЭГ СУРГУУЛИЙН 5-7 ХҮҮХДИЙГ АСРАГЧТАЙГААР ХҮРГЭЖ ӨГНӨ-

-Vip хүргэлтийн үйлчилгээ гэж байна лээ. Энэ үйлчилгээ юугаараа ялгаатай вэ?

-Нэг хотхоноос нэг сургуулийн чиглэлтэй 5-7 хүүхдийг Vellfire, Alphard зэрэг тав тухтай тохилог машинаар зөөж үйлчилнэ. Дотроо хүүхэд асрагчтай. Асрагч хүүхдийг эцэг эхээс нь очиж аваад, багшид нь хүлээлгэж өгнө. Орой багшаас нь хүлээж аваад, эцэг эхэд нь хүлээлгэж өгнө.

Нэг байршлаас нэг чиглэлд 5-7 хүүхэд явахаар байлаа гэж бодъё . Нэг хүүхдийнх нь ээж нэрсийг нь бүрдүүлээд, зөөлгөе гээд ороод ирэх юм бол тухайн ээжийн гэрээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Тухайн ээжийн хүүхэдтэй нэг чиглэлд явах бусад хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

-Эцэг, эхчүүд урт хугацааны гэрээ сонирхож байна уу эсвэл сараар, өдрөөр гэрээ хийх хүсэлтэй байна уу?

-Ер нь бүх эцэг эхчүүд хичээл тартал л зөөлгөх хүсэлтэй байна. Яг өөрсдөө зөөдөг эцэг, эхчүүд бол машин явдаггүй өдрөө л зөөлгөнө гэж байна.

-Хавар хичээл тартал хүүхдээ зөөлгөх хүсэлтэй ч эцэг эхчүүд төлбөрөө нэг дор төлөх боломжгүй байж мэднэ. Үйлчилгээний төлбөрөө хувааж төлөх боломж бий юу?

-Хүүхдээ зургаан сар хүртэл зөөлгөнө гэж гэрээ хийж буй хүмүүст сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Улирлаар хийж буй хүмүүст ч мөн тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж буй. Гэрээгээ хийхдээ тохирно. Гэрээ хийсний дараа хүүхдийнх нь суралцдаг сургууль, цэцэрлэг солигдож болно. Ийм тохиолдолд шилжиж очсон сургууль руу нь л зөөнө.  Харин зургаан сар хүртэл гэрээ хийчхээд дараагийн улиралд орон нутаг руу шилжих болчихвол төлбөрийг нь буцаан олгоно.

-ЖОЛООЧ НАРЫН АНКЕТТАЙ ТАНИЛЦААД, ХҮҮХДЭЭ ХЭНЭЭР НЬ ХҮРГҮҮЛЭХЭЭ СОНГОХ БОЛОМЖТОЙ-

-Эхний өдрүүдэд та өөрөө утсаа авч, үйлчилгээгээ хүмүүст танилцуулж байгаа гэсэн. Иргэдийн зүгээс санаа оноогоо  шинэ үйлчилгээнд тань нэмэрлэж байна уу?

-Иргэд “Жолооч солигдох уу. Аюулгүй байдлыг  нь яаж хангах вэ. Яг багшид нь хүлээлгэж өгөх үү” гэж их асууж байна. Энэ үйлчилгээг хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь аюулгүй хүргэж өгөх л зорилгоор мөн нэвтрүүлж буй. Тиймээс үйлчлүүлэгч оффис дээр өөрийн биеэр ирж уулзаад гэрээтэй уншиж танилцсаны дараа хүүхдийнхээ мэдээллийг хуваалцаж, гэрээ байгуулснаар жолооч авах эрх үүснэ. Жолооч нарын бүх мэдээлэл байгаа учир тэдгээртэй танилцаад хүүхдээ хүргүүлэх жолоочоо сонгох боломжтой.

-Хүмүүс хүүхдээ эрэгтэй жолоочоор хүргүүлэх сонирхолтой байна уу эсвэл эмэгтэй жолоочоор уу?

-Эмэгтэй жолоочоор хүргүүлэх дуртай байна. Эрэгтэй хүмүүсийг тамхи татдаг гэж боддог юм шиг байна лээ. Одоо манай дээр байгаа жолоочийн тал нь эмэгтэй. 

Манай үйлчилгээнд гарч буй жолооч бүхэн хүлээлгэн өгөх хуудастай. Ээж, ааваас нь хүүхдийг очиж авсан цагаа бичээд, гарын үсгийг нь зуруулна. Багшид нь хүргэж өгөөд, орой цэцэрлэгээс нь авчхаад мөн ялгаагүй гарын үсэг зуруулна. 10 хэдэн настай хүүхдийг том юм чинь гээд гэрийнх нь гадаа буулгачхаж болохгүй. Учир нь гадаа тоглоод гэртээ орохгүй байх магадлалтай. Тиймээс бид бүх хүүхдийг гараас гарт хүргэж өгнө. Энэ системээр л ажиллана даа.

-Түгжрэлээс шалтгаалаад үйлчилгээ авч буй хүүхдийг авах, хүргэх төлөвлөгөөт цагаас хоцорч очих үе тулгарч байна уу?

-Одоогоор бол ийм тохиолдол гараагүй байна. Гэрээгээ хийхдээ бид 30 минутын нэмэх, хасахтайгаар тооцож байгаа. Хичээл тарснаас хойш ангийнх нь багш гаргахгүй байлгаж байдаг ч юм уу. Заавал гараас гарт хүргэж ажиллах юм. Жолооч бол солигдох боломжтой. Учир нь дугаарын хязгаарлалттай, машин явдаггүй өдөр өөр жолооч очиж авна. Бусад өдөр нь нэг жолооч явна гэсэн үг.

-Тэгэхээр нэг жолоочоор л ажлын таван өдөр хүүхдээ зөөлгөнө гээд гэрээ байгуулсан эцэг, эхчүүд яана гэсэн үг вэ?

-Ингэж гэрээ байгуулсан эцэг, эхчүүд жолоочийн машин явдаггүй өдөр нь хүүхдээ өөрсдөө зөөж болно. Эсвэл тэр өдөр нь өөр жолоочоор хүргүүлж болох юм. Анх гэрээгээ хийдээ үүнийгээ сайн ярилцаж тохирдог байгаа.

-ЦАГААР ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛНА-

-Жолооч нарынхаа тоог нэмэхээс өөрөөр үйлчилгээгээ цаашид хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Үйлчилгээгээ зохистой үнэтэй байлгахыг зорьж байна. Одоо бол дөнгөж эхэлж байгаа учраас сайн арга барилаа олохгүй, янз бүрийн байдлаар туршилт явуулж үзэж байна.

Судлаад үзэхээр АНУ-д зөвхөн хүүхэд гэхгүй настай хүмүүс, нялх хүүхэдтэй ээжүүдийг эмнэлэг рүү хүргэж өгдөг, буцаагаад гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээ байдаг юм билээ. Бид хүргэлтийн үйлчилгээгээ зөвхөн хүүхдээр хязгаарлахгүй хөгжүүлнэ. Энэ жилдээ хөгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн 24 цагаар ажиллах төлөвлөгөөтэй байна.

Мөн манай компани энэ жил дахин нэг ажил төлөвлөж буй нь хүүхэд харах үйлчилгээний төв. Монголын цэцэрлэгүүд 2-оос дээш насны хүүхэд авна гээд хязгаарлачихдаг. 0-2 насны хүүхдийг хэн харах юм гэдэг асуудал үүсдэг. Харин манайх цагаар хүүхэд харах үйлчилгээний төв нээж, нэг сартай байна уу, таван настай байна уу хамаагүй бүх насны хүүхэд харах үйлчилгээ үзүүлнэ.

-Байршлын тухайд хаана байгуулахаар төлөвлөж буй вэ?

-Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн Яармагт байгуулна. Цаашдаа олшруулна. Хүн амын суурьшил ихтэй томоохон хотхонуудын дор цагаар хүүхэд харах төвөө нээнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-08 09:04

ENE ESTOI HOORHON UILCHILGEETEI GAZAR SHVVV

Зочин
Зочин
2022-09-08 09:05

Үйлчлүүлж үзсэн тухтай юм байна лээ

Зочин
Зочин
2022-09-08 09:06

Үнэхээр найдвартай ажил хөнгөвчилж өгсөн хөөрхөн үйлчилгээ шүү

Зочин
Зочин
2022-09-08 09:06

Найдвартай л бол сайхан л үйлчилгэээ юм байна

Зочин
Зочин
2022-09-08 09:07

Шинэ ажилд нь амжилт хүсий

Зочин
Зочин
2022-09-08 09:14

her naidwartai bol

Зочин
Зочин
2022-09-08 09:14

shine uilchilgeeee newtrvvvlj buid bayar hurgey

Зочин
Зочин
2022-09-08 09:15

Hamgiiin gol ni ayulgvi baidliiiig sain erhemlej ajlaaarai

Зочин
Зочин
2022-09-08 09:16

Маш хариуцлагатай ажил гэдгийг л ажилтан бүрдээ сайн ухамсарлуулаарай амжилт хүсий

Зочин
Зочин
2022-09-08 10:03

AMJILT HUSIIIII

Зочин
Зочин
2022-09-08 10:04

ийм нэг хөөрхөн үйлчилгээ гарч ирсэн сурагтай байгаа юм. Маш хариуцлагатай ажил шүү шинийг эрэлхийлж байгаад нь баяр хүргэе

Зочин
Зочин
2022-09-08 10:04

Аюулгүй байд�##� хамгааас чух�##� гэдгийг сайн санаж ажлаарай

Зочин
Зочин
2022-09-08 10:05

Шинэ үйлчилгэээ дэвшүүлэн ажиллаж байгаа танай хамт олонд баяр хүргэж амжилт хүсиa

Зочин
Зочин
2022-09-08 10:50

Хүүхдээ хүнд даатгаж өгнө гэхэд маш найдвартай л байх ёстой шүү

Зочин
Зочин
2022-09-08 11:00

Амжилт хүсье ! Давгүй. Би байсан бол эмэгтэй жолооч л сонгоно. Жолооч нараа маш сайн судлах хэрэгтэй. Аюулгүй байд�##� т�##�аас нь өшөө сайн ажилламаар санагадаж байна.

Зочин
Зочин
2022-09-09 18:33
Reply to  Зочин

Яагаад заав�##� эмэгтэй гэж!!! Зарим эмэгтэй жолооч дүрэм зөрчиж ,хурд хэтрүүлж сүлжиж давхидаг шүү!!!!

Зочин
Зочин
2022-09-11 06:25
Reply to  Зочин

Harin tiim odoo emegtei joloo h dandaa durem zorchij urduur dairdag bolson zamiin gol deerees dur meden ogtsom ergeg aimaar

Зочин
Зочин
2022-09-08 11:03

Мөн настай хүн зөөх чинь зөв санаа шүү. Гадаадад байдаг хүмүүс өөрсдөө шууд гараад тус�##�ж чадахгүй тул мөнгөөр хамаг асуудлаа шийдэх гэж үздэг шүү. Настай эцэг эх нь өвдвөл санаа нь зовдог. Ийм үйлчилгээ байв�##� сайн. Одоо хүмүүс урт нас�##�даг болсон. Хааяа эмчид очих, шинжилгээ хийлгэхээр очих хэрэг гардаг. Ирээдүйд настай хүмүүсийн тоо ихэснэ.

Зочин
Зочин
2022-09-08 11:06

Жолооч нараа ажилд орход бүрдүүлэх матери�##�д нь цагдаагийн газрын гэмт хэрэгт холбогдож байгаагүй матери�##� заав�##� шаардах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-09-08 11:08

Тэр бүү хэл цагаан сараар настай эцэг эхэд нь шинийн 1, 2-нд ирээд зочдод цай аяг�##�ж бууз жигнэж аяга таваг угаах зэрэг ажил хийж өгдөг үйлчилгээ байв�##� зүгээр. Настай хүмүүс чадахгүй. Хүүхдүүд нь гадаадад, аягүй ядардаг. Стрэсстэй баяр.

Зочин
Зочин
2022-09-08 11:16

Үнийн хувьд уян хатан нөхцөлтэйгээр гэрээ хийдэг нөхцөл байд�##�даа тааруулб�##� их зүгээр шүү

Зочин
Зочин
2022-09-08 11:18

АЖИЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ГЭЭД ЦАГ НЬ ХООРОНДОО УЯЛДАЖ ӨГДӨГГҮЙ ХҮМҮҮСД ИХ ЗҮГЭЭР ЮМ БАЙНА ДАА

sda
sda
2022-09-08 11:40

udurt 30k ugud bh ym bol dampurah ym bnda

Зочин
Зочин
2022-09-09 11:09

Уул нь сайхан үйлчилгээ санаачилсан бн гэхдээ өдөрт 20 k -аас 60к гэхээр арай л үнэтэы юмаа боломжийн орлоготой эцэг эхчүүд л энэ үйлчилгээг авах болтой бага орлоготой ялангуяа гэр хороололын хүмүүс бараг л авч чадахгүй дээ үнэ ханш болон яаж хүртээмжтэй үйлчлэх т�##� дээр цаашид анхаарв�##� зүйтэй юм одоо туршиж бга болохоор цаашид улам боловсронгуй болох биз дээ

Зочин
Зочин
2022-09-09 12:29

Бөглөрөлийг "ашиглаад" муусайн эцэг эхчүүдийг шулах л ажил санаачлаад хэрэгжүүлж байгаа юм байна! Хямдруулөхгүй бол хориглож болиулах нь Хэрэглэгчдийн жрх ашгийг хамга�##�өх байгууллагын тулгамдсан асууд�##� болёон байна шүү!

Мөнхбат
Мөнхбат
2022-09-09 20:21

Жолоочийн ц�##�ин урамшууллыг асуудгүй юмуу,Амр�##�т энэ тэр гээд бгаа шд

Холбоотой мэдээ

Back to top button