Нийгмийн

Уур амьсгалын ногоон сангийн даян дэлхийн хөтөлбөрийн хуралд ХХБ оролцож байна

Уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр дэлхийд хамгийн томд тооцогддог Уур амьсгалын ногоон сангийн Даян дэлхийн хөтөлбөрийн бага хурал энэ оны есдүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдийн хооронд БНСУ-н Инчон хотод зохион байгуулагдаж байгаа ба Худалдаа, хөгжлийн банк тус сангийн итгэмжлэгдсэн гишүүн байгууллагын хувьд оролцож байна.

Өнөөгийн байдлаар тус Сан нь 141 хөгжиж буй оронд 10.8 тэрбум ам.долларын 200 төслийг санхүүжүүлээд байгаа юм. Эдгээр төслүүд нь
дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарлыг 2.3 тэрбум тонноор бууруулахаас гадна хөгжиж буй орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэлийг бууруулах зорилготой юм.

Тус бага хурлыг нээж УАНС-ийн Гүйцэтгэх захирал Янник Глемарек үг хэлсэн ба тэрээр “Сан нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр багагүй амжилтад хүрч чадсан хэдий ч 2050 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын саармаг түвшинд хүрэхийн тулд цаашид хийж гүйцэтгэх ажил маш их байгааг онцлов. Цаашлаад хөгжиж буй орнуудын ногоон хөгжлийг дэмжихийн тулд тус Сангийн зүгээс илүү их санхүүжилт олгож, илүү түргэн шуурхай шийдвэр гаргалттай байхыг амлалаа. Бага хурлаар тус Сангийн бүх гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, дунд хугацааны буюу 2024-2027 оны хөтөлбөр, стратеги, санхүүжүүлэх гол чиглэлүүдийг хэлэлцэж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь 2020 онд Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсон ба Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн санхүүжүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 15, 2022 12:54

Амжилт

Зочин
Зочин
9 сар 15, 2022 12:54

Их соёлооос сур�##�цаад ирээрэй

Зочин
Зочин
9 сар 15, 2022 12:55

WOW GAIHALTAI

Зочин
Зочин
9 сар 15, 2022 12:57

DADADA AMJILT

Зочин
Зочин
9 сар 15, 2022 13:34

coooooooooool yeeeeeeeee

Холбоотой мэдээ

Back to top button