НИЙГЭМ

“Lil Pump хандалт авсан бичлэгүүд хийдэг. Тэдгээрийн л нэг нь” гэсэн тайлбар өгсөн

Наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдсан тус хөгжмийн наадамд АНУ-ын алдарт дуучин, реппер Lil Pump хүрэлцэн ирж оролцсон бөгөөд түүнтэй холбоотой бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор XMF-Хуур хөгжмийн наадмыг зохион байгуулсан BRB компаниас мэдээлэл хийлээ.

-БИЧЛЭГТ ГАРСАН ЭМЭГТЭЙ МОНГОЛД БАЙХГҮЙ. МОНГОЛ ХҮН ЭСЭХ НЬ Ч ТОДОРХОЙГҮЙ. ГОМДОЛ ГАРГАВАЛ ЭМЭГТЭЙН ТАЛД ОРНО-

Энэ талаар BRB компанийн захирал Ж.Энхжаргалан хэлэхдээ “Lil Pump-ийн өөрийнх нь албан ёсных нь хаягнаас эмэгтэй хүний дүрс бүхий бичлэг цацагдсан. Тухайн бичлэгийг харсан маш олон хүн бидэнтэй холбогдож “ямар учиртай бичлэг вэ, тодруулж өгөөч” гэж хүссэн. Энэ дагуу бид холбогдож нэгдүгээрт албан ёсны тайлбар өгөөч, хоёрдугаарт бичлэгээ устга гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл бидэнд “тухайн бичлэг Монголд хийгдээгүй. Хоёрдугаарт, садар самуун, эмэгтэй хүнийг доромжилсон утгатай биш. Царай зүс, нэр ус заасан асуудал байхгүй. Lil Pump хандалт авсан иймэрхүү бичлэгүүд хийдэг. Тэдгээрийнх нэг нь” гэсэн тайлбарыг өгсөн.

Тэгсэн байлаа ч бидний зүгээс бичлэгийг устгуулах хүсэлтийг тавьсаар өчигдөр /2022.09.15/ орой 8 цагийн үед бичлэгийг устгуулсан.

Юу нь мэдэгдэхгүй бичлэгт тайлбар хийгээд сууж байгаадаа харамсаж байна. Тухайн мэдээллийг нягталж үзэхэд тухайн эмэгтэй монгол уу, Монголд уу гэдгийг нягталж үзсэн. Гэвч ямар ч ийм холбогдолтой мэдээлэл гарч ирээгүй.

Өнгөрсөн 24 цагийн турш цахим орчинд маш их таамаг хөвөрч, нэг эмэгтэй хүний нэр хүндэд халдаж, хандалт авх гэсэн ташаа мэдээллүүд цацагдсан. Улмаар хөгжмийн наадмыг зохион байгуулагчдын нэр хүндэд халдаж байна. Тодорхойгүй мэдээллээр хандалт авах гэж эмэгтэй хүний нэр хүндэд халдаж болохгүй.

Бичлэгт гарсэн эмэгтэй Монголд байхгүй. Монголын иргэн эсэх нь ч тодорхойгүй. Хэрэв мөн болоод хуулийн байгууллагад гомдол гаргавал бид эмэгтэйн талд орж, хамтран ажиллана” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-16 18:48

ЯДАРСАН ТАЙЛБАР ХИЙЖ ЭНЭ ТЭР ! МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ШҮҮ!

ard
ard
2022-09-16 21:02

ш�##� тэнэгшдэээ монголчууд м�##�ааа богд уулаа хар бүх газарын үнэгүй авсан нам дагасан хулгаачууд зараа�##� баяждаг дуудлага худ�##�даа гэж дэлхии улс оронд байдаг хөгжсөн улс оронд м�##�ууудааа

зочин
зочин
2022-09-18 12:44

энэ тэнэг хамсаатан

jjj
jjj
2022-09-18 21:01

bie unelgch bizde. Ene zergin yumig medej bj uneldeg blgu. Nuur am ni garagu hen yu ni medegdehgu l bsn. Yun surtein

зочин
зочин
2022-09-19 16:10

Энд тэндхийн тэнүүлч хачин юмнуудыг авчирхаас өөр хийх ажил олдохгүй л байгаа юм байх даа

Зочин
Зочин
2022-09-20 14:05

Haha, Mongol bish baisna yum bol sandarch ustguulsan gedeg ni logikiin aldaa baina. Teneg humuus gej boddog uu Mongolchuudiig

Холбоотой мэдээ

Back to top button