Сонин хачин

Япон эмэгтэй 30 гаруй мянган ам.доллароо сансрын нисэгч хэмээн танилцсан эрдээ луйвардуулжээ

Японд 65 настай эмэгтэй Оросын сансрын нисэгчид 30 гаруй мянган ам.доллар луйвардуулсан хэрэг гарчээ.

Энэхүү эмэгтэй тус луйварчинтай инстаграмаар дамжуулж танилцсан байна. Луйвар хийсэн эр өөрийгөө Олон улсын сансрын станцад сууж яваа Оросын сансрын нисэгч гэж танилцуулсан ажээ.

Түүний цахим хуудаст ч дэлхий болон сансар огторгуйн хэд хэдэн зураг нийтлэгдсэн байдаг аж. Урт хугацааны турш харилцсаны дараа луйвар хийсэн этгээд 65 настай эмэгтэйд хайртай гэдгээ илэрхийлж, дэлхийд газардах үедээ түүнтэй шинэ амьдралаа Японд эхлүүлнэ гэдгээ хэлжээ.

Хуурамч сансрын нисэгч дэлхийд буцаж ирэхэд санхүүгийн зардал их шаарддаг гэдгийг илэрхийлсэн байна. Тиймээс хохирогч эмэгтэй сар хүрэхгүй хугацаанд 30 гаруй мянган ам.долларыг хэсэгчлэн шилжүүлжээ.

Гэвч илүү их мөнгө нэхэж эхэлсний дараа хохирогч эмэгтэй цагдаад гомдол гаргасан байна. Мэдээллийн дагуу Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа ажээ.

Энэ хэрэг тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдол биш бөгөөд Асахи сонинд 40 гаруй насны өөр нэгэн эмэгтэй Олон улсын сансрын станцад Оросын сансрын нисэгчийн талаарх гомдлыг гаргасан байна.

Эх сурвалж: sea.mashable.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-10-21 06:24

Hogshirch uheh ni dohoj baij mongoor nohor hudaldaj avah gej baidag erguu amitan be kkk

Холбоотой мэдээ

Back to top button