ДЭЛХИЙ
Украин улс дүрвэж гарсан иргэдээсээ эргэж ирэхгүй байхыг хүслээ

Украины эрх баригчид эрх орноо орхин гарсан иргэдээсээ буцаж ирэхгүй байхыг хүслээ. Эрчим хүчний хүрэлцээгүй байдлаас болоод ингэж хүсэхэд хүрсэн байна. “Дүрвэгчид эргээд ирвэл эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүй. Системээрээ унтрах аюултай. Тиймээс наад зах нь хавар болтол битгий ирээрэй. Бид өвлийг тэсэж давах хэрэгтэй байна ” гэж Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук мэдэгджээ.
ОХУ өнгөрсөн сараас Украины хотуудад цохилт өгөхдөө эрчим хүчний байгууламжуудыг нь онилж, нийт дэд бүтцийнх нь 30 хувийг сүйрүүлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч В.Зелинський мэдэгдээд буй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэхээр тийм хүнд байд�##�д ороод бгаам бх даа