ДЭЛХИЙСонин хачин

АНУ-ын бүх цаг үеийн хамгийн ашигтай 10 хөрөнгө оруулалт

Хөрөнгийн зах зээлд бүгд хождоггүй ч түүхэндээ тогтвортой амжилттай “од”-од, санаанд багтамгүй азтай, түүнчлэн дэндүү гэмээр азгүй тоглогчдыг ч үзэж өнгөрүүлжээ. Тогтвортой амжилттай од гэдэг ангилалд Уоррен Баффет, Жорж Сорос нарыг хамруулж болох бол дэндүү гэмээр азтай нөхдүүд нь  тухайн жилдээ гарч ирсэн хамгийн ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулсан нөхдүүд гэж ойлгож болно. Ингээд та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн одтой, ашигтай 10 хөрөнгө оруулалтыг танилцуулья. Ирээдүйн хөрөнгө оруулагчдад ч сургамж болох байх.   

1.    1980 оны Apple Inc (AAPL)-ийн IPO

Шинээр гарч ирж байгаа бизнесүүдээс хамгийн ирээдүйтэйг нь олох л хамгийн ашигтай байдаг. Учир нь тэдний хувьцаа хямд байдаг юм. Гэхдээ ирээдүйг нь олж харахын тулд маш өндөр мэдлэг мэдрэмжээс гадна аз шаардах нь ойлгомжтой. Бүх цаг үеийн хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын нэгээр ухаалаг гар утас үйлдвэрлэгч Apple Inc-ийн анхны хувьцааг худалдаж авагсад гарцаагүй нэрлэгдэнэ.

Стив Жоббс 1980 оны арванхоёрдугаар сарын 12-нд нэг бүр нь 28.75 ам.долларын үнэтэй хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалт татаж байв. Хэрвээ тэр үед худалдаж аваад бүх цаг үеийн хамгийн үнэтэй /702.1 ам.доллар/ байсан 2012 оны есдүгээр сарын 19-нд зарсан бол 2342 хувиар өсгөж авах байв. Ногдол ашгийг үүнд оруулаагүй.    

2.    1970 оны алт

Ричард Никсон ам.долларыг алтан баталгаатай байлгахаас татгалзсаны дараа, 1971 онд унци алт 36 ам.доллар болж буурчээ. Харин тэр цагаас хойш үнэ нь 3500 хувь буюу 35 дахин өсөөд байна. хамгийн өндөр үнэ хүрсэн үедээ энэ үзүүлэлт 5 200 хувьд хүрч байлаа.    

3.    2001 оны Concur Technologies Inc (CNQR)-ийн хувьцаа

Олон улсын компаниудад ашиг, зардлын менежментийн систем санал болгодог компани юм. Хувьцаа нь 2001 онд 0,3125 ам.доллар байсан бөгөөд сүүлийн хэдэн жилд маш их өсч, дээд тал нь 2008 оны моргейжийн хямралын дараа 123.45 ам.долларт хүрсэн байдаг. Хэрвээ 2001 онд тус компанийн хувьцааг 100 000 ам.доллараар авчихсан бол одоо 3 494 400 ам.долларын хувьцаатай байх байв.

4.    “Беркшир Хэтэуэй” (BRK.A)-н IPO

Уоррен Баффеттай хамт хөрөнгө оруулсан нөхдүүд үүнд багтана. Компани анх 1980 оны гуравдугаар сарын 17-нд хөрөнгийн зах зээлд хөл тавихад нэгж хувьцаа нь 290 ам.долларын үнэтэй байлаа. Одоо харин нэг ширхэг хувьцааны үнэ 190 000 ам.доллар /Дээд тал нь 194 530 ам.доллар хүрч байв/ болжээ.

5.    2008 оны Treasury Bond буюу T-Bond

Treasury Bond бол АНУ-ын Засгийн газраас гаргадаг үнэт цаас юм. 2008 оны эхний хагаст энэ үнэт цаасыг худалдаж авсан хүмүүс Моргейжийн хямралаас холуур өнгөрсөн.

2008 оны дундаас эхлэн хөрөнгийн зах зээл өдгөө “Дэлхийн эдийн засгийн хямрал” гэж нэрлэгдэж үлдсэн их хямралд өртөн нийт үнэлгээ нь 30 хувиар буурсан юм. Хэрвээ санхүүгийн мэдлэг мэдрэмжтэй хүн байгаад, 2009 оных шиг их хямралыг мэдэрвэл Засгийн газрын буюу эрсдэлгүй хөрөнгө оруулалтад нэг хэсэг мөнгөө оруулчихад тун зүгээр.

6.    1999 оны Nasdaq-ийн борлуулалт

1999 он бол интернэт технологийн хөөсрөлт технологийн салбарын ирээдүйн нөөц бололцоонд хүнд цохилт өгсөн жил байлаа. Хөрөнгө оруулагчид том эрсдэл хүлээхгүйн тулд хувьцаагаа зарж, дахин худалдаж авахгүй байв. Nasdaq-ийн индекс эдгээр өдрүүдэд 80 хувиар буурч байжээ. Гэхдээ энэ үеэс технологийн бизнест хөрөнгө оруулсан хүмүүсийн тоо өсч, ашиг ч олсон.  Мөн яг энэ үед хөрөнгийн биржийн хувьцааг худалдаж авсан хүмүүс бас хожсон. Одоо Nasdaq нь дэлхийд хоёрдугаарт орох том бирж болжээ.   

7.    Домейн нэрний цуглуулга

Интернэтийн эрин үе дөнгөж эхэлж байх үед домэйн нэр нь олон хүний хурдан баяжих хэрэгсэл болсон түүхтэй. Ирээдүйд үнэд орох товч, тодорхой чихэнд наалдацтайгаас гадна томоохон компанийн нэртэй ижил домэйн нэрийг “гялс” авчихаад зарах маягаар олон хүн хөлжсөн.  Одоо энэ бизнесийн алтан үе өнгөрсөн ч ямар ч гарлагагүйгээр тодорхой ашгийг эздэдээ өгсөөр байгаа нь үнэн. Өдгөө зах зээл дээр хамгийн үнэтэй байгаа домэйн нэрүүдийг зургаар харуулав.

  

8.    1960-аад оны хөдөө аж ахуйн салбар

1960-аад онд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж баяжсан нэрт хөрөнгө оруулагч Жим Рожерс саяхан хүртэл хөрөнгө оруулагчдад “Хөдөө аж ахуйн биржид хөрөнгө оруул” гэж зөвлөсөн байсан.

Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах нь хувьцаа худалдаж авахаас илүү төвөгтэй ч урт хугацаандаа өгөөжөө өгөх тал дээр илүү гардаг. Ялангуяа АНУ-д 1960-аад оноос хөдөө аж ахуй цэцэглэн мандаж, өдгөө хөгжлийнхөө оргил үед ирээд байна. 1963 онд АНУ-д нэг акр газар 180 ам.доллар байсан бол 2013 оны байдлаар 6 884 ам.доллар болж 3 727 хувиар өсчээ.  

9. 2011 оны биткойн

Криптовалют биткойны үнийн галзуурал ноднин дэлхий нийтийг гайхашруулж, хамгийн азтай хөрөнгө оруулагчдыг танилцуулсан билээ. 2011 онд, 0,06 ам.доллар байсан биткойныг худалдаж авсан бол өнөөдөр 3500 ам.доллараар 3752 ам.доллараар зарж  болохоор байна.

Түүхэн дээд амжилт тогтоосон 2017 онд зарсан бол 333 000 дахин өсгөж худалдах боломжтой байв. хувиар тооцвол 3 333 000 дахин өссөн гэсэн үг.   

10.  1932 оны Доу-Жонсын борлуулалт

Их Хямралын жилүүдээс дөнгөж ангижирч байсан болохоор 1932 онд хөрөнгийн зах зээлд итгэх итгэл ч байсангүй, хөрөнгө оруулах хүн ч тэр бүр олдоогүй. Гэсэн ч өөдрөг хүмүүс байсны ачаар өдий зэрэгтэй хөгжүүлээд байна. Тэр үед Dow Jones-т итгэж хөрөнгө оруулсан бол 39 565 хувиар өсгөх байв. дахин хэлэхэд, ноогдол ашгийг энд ер тооцоогүй, зөвхөн хувьцааны үнийн өсөлтийг хэлж байгааг дахин сануулж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button