НИЙГЭМНийгэм мэдээ

Түгжрэлийн эсрэг Ж.Сүхбаатар сайдын бодол: Албадлага, эс бөгөөс иргэдийн санаачилга

Баасан /2022.11.18/ гарагт цас орж, нийслэлд Улаанбаатарт тэг зогсолт болов. Энэ үеэр Улаанбаатарынхан хот хариуцсан сайдыг хайж эхлэв. "Өвөл ичээндээ орчихдог юм болов уу" хэмээн гайхаж байх зуур хот Ж.Сүхбаатар сайд алхаж яваагаа "тайлагнан" зураг хавсаргасан.

Иргэдийн бухимдал сошиал, гадаагүй бужигнаж буйг анзаарсан бололтой тэрбээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа сошиалд бичсээр л. Сошиалаар ажлаа хийж эхэллээ.

Тэрбээр "Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий. Нэгдүгээрт, иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах, хоёрдугаарт, тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт (албадлага) зэрэг захиргааны аргаар зохицуулах" юм хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, нэг өвлийн дотор түгжрэлийг бууруулахын тулд албадлага хэрэглэх нь.

Гэхдээ нийтийн тээвэр хүртээмжгүй байхад дугаарын хязгаарлалт чухам зөв гаргалгаа, шийдэл мөн үү. Дугаарын хязгаарлалтгүй байхад автобусандаа гулууз мах шиг чихэлдээд явдаг. Автобусанд багтаагүй нь гэр рүү алхдаг. Харин одоо дугаарын хязгаарлалт хийчихвэл энэ байдал улам дордоно. Таксидаад явах боломжтой нь хэд билээ. Тэгэхээр машинаа гараж, хашаандаа тавьчхаад өвлийн хүйтэнд иргэдээ алх гэж буй бололтой. Үүнээс үүдээд ханиад хүрсэн, хоолой нь өвдсөн, хатгаа авсан хүмүүс эмнэлгээр дүүрнэ. Ковидын тоо нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж буй энэ үед дугаарын хязгаарлалт хийх нь яавч зөв биш.

Үнэхээр дугаарын хязгаарлалт хиймээр байгаа бол эхлээд нийтийн тээврийн хүртээмжээ шийдчих.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochinbat
Zochinbat
2022-11-21 08:45

Daats hetersrn hotin dotorh. Zamd. ALTAAR. hiisen avtobus nemeed ch oorchlolt bhgui..

Зочин
Зочин
2022-11-21 09:06

орон нутагруу ажлын т�##�бар бий болгооод хзн амаа хувиарлах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-21 09:07

zamiiin daats yrigdahad hun amiin suurishal yrigdah bolno

Zochin
Zochin
2022-11-21 09:10

Ulaanhuarangaas shuud uliastai gachuurt holboson shine zam taviatahaach tegvel zuun bus ongoindoo ..yrin onovchtoi gants hoyr ym hiihed l uurchlugduud yvchina

Стар
Стар
2022-11-21 09:13

Албадлага нь иргэдийн 70-80 хувьд та�##�агдахгүй байна даа. Одоо яаая гэхэв

Зочин
Зочин
2022-11-21 09:21

Яармаг зам дээр төв рүү орох гээд явж бна. Яармагаас �######�маар бна. Мөнхийн түгжрээ Яармаг бол новш

Zochin
Zochin
2022-11-21 09:24

Ene odoo teneg yumuu.haniad hureed hooloi uvdene gene.esregeeree eruul mended alhah tustai.yum hiih geheer uuriin erh ashigaa hamgaalaad mushigdagaa boli.dugaariin hiyazgaaralt hiih ni zuv

Зочин
Зочин
2022-11-21 10:06

Уулзвар дээр энээ байр буруу эзлэн дайрдаг нөхдүүдээс улсын дугаар, жолооны эрхийн үнэмлэхээ хурааж авъя.Удам угсааг хар гэдэг хэнэггүй зан бололтой.Хэзээ ч засагдахгүй хэнэггүй улсыг хотоос гаргая.

Зочин
Зочин
2022-11-21 10:23

улаанбаатарын түгжрэлийг шийдэх үндсэн ганц арга бол нийслэлээ орхон голын хөндий рүү нэн яар�##�тай нүүлгэх. Өөрөөр хэлбэл хөгшин орхоны хөндийд шинэ нийслэлийг нэн даруй байгуулах. Ийм шийдвэр гарсан үед улаанбатар ямарч түгжрэлгүй хот болноо.

irgen
irgen
2022-11-21 10:48

Иргэдийн санаачилга гээд сууж байдаг сайдаар элийгээ хийх вэ. Огцорч �######�.

Зочин
Зочин
2022-11-21 10:49

Яармагын байраа зараад Төв рүү нүү миний яармагынхаан.Хэдий болтол ингэж амьдрахад дээ

Холбоотой мэдээ

Back to top button