Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Индонез 61 настай эр 88 дахь удаагаа хуримаа хийнэ

Индонез улсын Баруун Ява мужид тариалан эрхэлдэг эр 88 дахь удаагаа хуримаа хийхээр болжээ.

Өдгөө 61 настай Каан Мажаленгка дүүргээс гаралтай хөдөө аж ахуйн мэргэжилтэн юм байна. Тэрбээр өмнө нь гэрлээд салсан бүсгүйтэйгээ дахин гэрлэх ажээ.

Тус эмэгтэй нь түүний 86 дахь удаагийн хуримын эзэн бөгөөд нэг сарын хугацаанд л хамт амьдарчээ. Кааны зүгээс дахин гэрлэж буй тус бүсгүй нь өөрт нь "галзууртлаа" дурласан хэмээн тодорхойлоод буй. Тэрбээр 88 дахь удаагаа хуримаа хийж буй нь өөрийнх нь ауранд бүсгүйчүүд татагддагтай холбоотой гэжээ.

Каан анх 14 настайдаа гэрлэж байсан бөгөөд тус эхнэртэйгээ хоёр жил хамт амьдраад салсан аж. Тэрбээр бүсгүйчүүдийг гэрлэхгүйгээр садар самуун үйлдсэнээс хуримаа хийсэн нь дээр гэх үзэлтэй ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-11-26 23:58

БАЛАЙ ХАР ГЧИЙ ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button