УЛС ТӨР

Улс тунхагласны 98 жилийн ойн өдөр

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны 98 жилийн түүхэн ой өнөөдөр /2022.11.26/ тохиож байна.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн томоохон үйл явдал юм. Ингэснээр туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршдог. 

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь нийгэм эдийн засгийн ололтуудыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс хүйсийн тэгш эрхтэй байх  зарчмыг хангаж өгчээ. Харилцан шүтэлцээ бүхий энэ түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээр бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүнадил эрх тэгш байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурийг энэ цаг үеэс тавьжээ. 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэдэг билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button