Беларусийн гадаад хэргийн сайд нас баржээ

Беларусь улсын гадаад хэргийн сайд Владимир Макей 64 насандаа таалал төгссөн тухай өчигдөр мэдээлэл цацагджээ. Нас барсан шалтгааныг зарлаагүй байна.
Баасан гарагт Беларусийн Гадаад хэргийн яамны цахим хуудаснаа "Сайд Макей хамба лам Анте Йозичтэй уулзсан тухай мөн даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийх ёстой" тухай бичиж байжээ.
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "БНБеларусь улсын ГХЯ-ны дарга Владимир Макей нас барсан тухай мэдээлэл биднийг цочирдуулж байна" гэж өөрийн Telegram сувагтаа бичжээ.
Түүнчлэн Беларусь дахь Европын холбооны төлөөлөгчийн газраас эмгэнэл илэрхийлэв.
Макей 1958 онд төрсөн бөгөөд Лукашенкогийн тамгын газрын даргын албыг хашиж байгаад 2012 онд гадаад хэргийн сайд болж байжээ.
Түүнийг сайдаар ажиллах хугацаанд Беларусь улс сөрөг хүчнийг нухчин дарсан, шударга бус сонгууль зохион байгуулсан, Украины дайныг дэмжиж, Оросын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулсан зэрэг олон шалтгаанаар шүүмжлүүлж, Өрнөдийн орнуудын зүгээс төрөл бүрийн хориг арга хэмжээгээр шийтгүүлж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шийтгүүлээд байх даа яахав дээ! Барууныхан эдийн засгийн давуу байдлаа ашиглаж Хориг л тавигдаа биз.
Хөөрхий оросын их �##�лагад оролцсон гээд буудуулчихаасаа өмнө явчдаг нь болж дээ �######�уул.
Аллага д
Амиа хоролсон байх нь