Нийгэм мэдээ

Хохирогчийн гэмтлийн зэрэг зөрүүтэй гарсан тул Ч.Маралмаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Жолоодох эрхгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж долоон машин мөргөж, хүүхдүүд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан. Тэгвэл сүүлийн мэдээллээр, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.

Үүний учир нь, хохирогчийн гэмтлийн зэргийг тодорхойлсон дүгнэлт эхний хоёр удаа хөнгөн, дараа нь хүндэвтэр гэж гарсан. Ийн зөрүүтэй дүгнэлтүүд гарсан учраас таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилж, дахин дүгнэлт гаргуулахын тулд ийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Хэргийг эргэн сануулбал, иргэн Ч.Маралмаа 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөсөн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 19:31

Хөнгөн ч бай хүнд бай энэ даварсан охинд заав�##� ял өгөх ёстой хүний үрсийг ялгаж болохгүй..

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-12-01 12:28
Reply to  Зочин

Үхсэн үлиинии нь охинн бэ завхаи архичин хүүхэн хүүхэд хөлгүй болгоо биздээ гайтай хүүр шүү

Холбоотой мэдээ

Back to top button