Нийгэм мэдээ
Байгууллагууд гадна талбайнхаа 50м газрын цасыг цэвэрлэх үүрэгтэй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл болон орон нутагт их хэмжээний цас орж, шуурсан билээ. Цас орсон эдгээр өдрүүдэд албан байгууллагууд гадна талбайнхаа эргэн тойрон 50м газрын цасыг цэвэрлэх үүрэгтэй. Гэвч бодит байдалд хэрэгждэггүй тухай хот тохижилтын ажилчид учирлаж буй. Тэд шаардлага тавьдаг хэдий ч хэрэгжүүлэх байгууллага ховор тул өөрсдөө цэвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байна.
Албан байгууллагууд гадна талбайн цасаа цэвэрлээгүй бол ямар хариуцлага тооцох тухай хууль болон журамд заагдаагүй учир энэ байдал хавтгайрах шалтгаан болж буй. Нөгөө талд байгууллагын гадна талбайн цасыг хот тохижилтын ажилчид цэвэрлээгүй үлдээсэн бол цалингаас нь суутгах шийдвэр л хэрэгждэг аж.
М.АГАР





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч гэх хүмүүс ямар нэгэн зүйлийн тухай бичихдээ холбогдох хууль дүрмийг уншиж судлаад бичихэд яадаг юм, ямар ч хууль эрхийн мэдлэггүй, ААН-д гадна орчны 50 м хүртэлх талбайг цэвэрлэж, цас мөсийг тогт мол арилгах, тухайн байгууллагын орчинд хамаарах талбай цэвэрлэгдээгүйн улмаас иргэн хальтирч унаж гэмтэж хохирсон бол иргэний хуулинд зааснаар хохирлыг барагдуулах, мөн гадна цас мөсөө цэвэрлээгүй бол Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулинд зааснаар хариуцлага хүлээдэг юмаа,