Нийгэм мэдээ
Хүүхдээ асарч буй алба хаагчдын цолны цалинг олгохоор боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолны цалинг олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын нэгэн адил хангагдах бөгөөд тус шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.