Б.Баттөмөр гишүүний сонгогдсон тойрогт, хувийнх нь ШТС шатлаа

Дархан-Уул аймаг дахь "Тэс петролиум"-ийн шатахуун түгээх станцад өнөө өглөө гал гарч, одоог хүртэл унтраагүй байна. Онцгой байдлын алба хаагчдыг ирэх үед 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байжээ. Одоогоор Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотоос нэмэлт хүч ирж, галыг унтраалцах гэж байна.
Нөхцөл байдлын хувьд галыг эхлээд унтрааж, аюул эрсдэлийг зогсоох нь чухал байгаа бөгөөд албаны хүмүүс үүний дараа үүдэл шалтгааны талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөр зэхэж байгаа аж.
"Тэс петролиум"-ийн ШТС нь Дархан-Уул аймагт тав байдаг. Тэдний нэгэнд ийн гал гарчээ. Ихээхэн хэмжээний энэ галд нэг иргэн нас барсан бол хоёр иргэн ор сураггүй алга болоод байгаа юм.
"Тэс петролиум" ХХК-ийн хувьд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ХОМ-дээ мэдүүлсэн үндсэн компани. Тэр УИХ-д хөл тавихаасаа өмнө шатахуун импортлогч гэдгээрээ танил байсан. Үүний дээр түүний УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тойрог нь Дархан-Уул аймаг.

Энэ утгаар Б.Баттөмөр гишүүний сонгогдсон тойрогт, өөрийн компанийнх нь ШТС-д ихээхэн гал гараад байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баттөмөр өө амь үрэгдсэн 3 хүний ар гэрийн амьдр�##�ыг нь дааж насан туршид нь харж үзэж тэтгэх ёстой шүү та.
Улаанбаатраар дүүрэн колонк байгаа дэлбэрвэл илүү их хөнөөлтэй дөө
Sain shalgah heregtei bh
Sain shalgah heregtei bh