Нийгэм мэдээ

Цасанд боогдсон малчдын өвөлжөө рүү зам гаргаж байна

Төв аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газраас засмал зам, сумын төв цаашлаад малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Баянжаргалан зэрэг сумдын нутгаар цас их орж, зам хаагдан малчид сум, орон нутаг руу зорчих боломжгүй нөхцөл бүрдсэн.

Тухайн зам, гарцыг нээснээр цасанд боогдсон малчид сум, орон нутаг руу зорчих, хүнс, тэжээлээ авах, малын мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд хүргэх нөхцөл бүрдэж байгаа аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button