Нийгэм мэдээ

Хилчид шуурганд уруудсан 5500 толгой малыг тогтоож, эздэд нь өгчээ

Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр 4.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4500 гаруй толгой мал, Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт эзэн хариулгагүй 940 сая төгрөгийн үнэ бүхий 700 гаруй тооны толгой адуу, 200 орчим тооны толгой үхэр, Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр 150 сая төгрөгийн үнэ бүхий 100 гаруй толгой адуу улсын хилд тулсныг тогтоон ард иргэдэд учирч болох нийт 5.9 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд цаг агаарын онц ноцтой үзэгдэл болох үед Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсны улмаас улсын хилд мал тулсан хэд хэдэн удаагийн үйлдлийг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн байна.

Шуурганд уруудсан, эзэн хариулгагүй малыг орон нутгийн оршин суугчид болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдтэй хамтран эздэд нь хүлээлгэн өгөөд байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button