Нийгэм мэдээ

Иргэд: Хамгаалалтын цагдаа нарын ээлжийг сольж байна, төрийн өндөрлөгүүд гарч ир

Төв талбайд өрнөсөн жагсаал яг одоо Их Тэнгэрийн аманд үргэлжилж байна. Жагсагчид төрийн гурван өндөрлөгийг гарч ирж, тайлбар хийхийг шаардаж буй. Харин Их тэнгэрийн амны хаалган дээр цагдаагийн хамгаалалт гарч, иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм.

Бид үйл явдлыг шууд дамжуулж байна.

Иргэдийн төлөөлөл болсон эмэгтэй "Биднийг зам тавь хэмээж байна. Тэгвэл өөрсдөө гарч ирээд тайлбар өг л дөө. Асуудалд ер сэтгэл хөдлөлөөр хандаагүй. Бид 12.00 цагаас хойш ирж, жагсаал хийж байгаа. Өмнө байсан цагдаа нараа оруулаад, дахин шинэ цагдаа нар гаргаж ирж байна шүү дээ" гэлээ.

Мөн нэгэн иргэн "Түгжрэлийг үгүй болгоно, Сэлбэ голыг тохижуулах төсөл зэргийг харлаа. Идэж, ууж ханалаа шүү дээ. Бид туйлдаа хүрч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Их Тэнгэрийн ам орчмын автозамыг хаасан тул түгжрэл үүсжээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2022 21:05

Зг огцор

Холбоотой мэдээ

Back to top button