Хөшигний ард: ҮАБЗ-ийнхөн чуулганы өмнө уулзжээ

Төв талбайд өрнөж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, Төрийн ордонд нэвтрэх, иргэд ба хэв журам сахиулагчид бэртэн, ноцтой үймээн үүссэний улмаас УИХ-ын чуулган дөнгөж сая хаалттай хуралдсан.
Хуралдаанаас Онцгой байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д уламжилж, Ерөнхийлөгч зарлиг гаргах замаар цаг үеийн нөхцөл байдлыг хяналтдаа авах зохицуулалт хийхээр болсон юм. Үүнээс өмнө ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг хэрхэх талаараа зөвлөлдсөн байна.
Тэднийг зөвлөлдөх үеэр жагсаалыг "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан гэх агуулга яригджээ. Улмаар МАН-ын Бага хурал маргааш болох үеэр Засгийн газрыг хариуцлага хүлээх шаадлага тавих суурь бэлдэж байтал таамаглаагүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл солилцсон байна.
Мөнхүү УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн эрхийг хууль бусаар авах гэж үзлээ" гэж онцолсон нь анхаарал татаж буй. Улмаар МАН-аас Бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдсэн.
Харин өнөөдрийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулалт хийхээр болж байна.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх огцор
УИХ тар
L . Oyun - Erdene Ogzoroo chi Odoo bolno !
Солиороод бгаарай. Шударга 5 гэсэн Шударга бус та нар ингэж Төрийн эрхийг аваад Одоо ард түмнээ гуйлгачин гээд хэлээд сууж бгаа биз дээ. Миний ард түмэн намайг хамгаална гээд бсан Хулхисүх бас таг алга болчихсон. Хар хулгайчууд шүү жинхэнэ.
3,4 сая хүнийг асар их баялагтай энэ сайхан өргөн уудам газар нутаг дээр ийм арчаагүй ядуу гуйлгачин амьдруулах ч гэж дээ?
ХҮРЭЛСҮХ МУУ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИН 60 ТЭРБУМ №_ ТЭРБУМЫН КАЗИНОЧИН ЗАЙЛ АЖЛАА ХИЙХГҮЙ НӨГӨӨ ЭЛБЭГЭЭ МИЕЭ САНЖИЙН САНГИЙН БАЯР БАЯРЦОГТ ХУЖААНУУДТАЙ ХУЙВАЛДСАН МУУ БЭРТЭГЧИН ХУДАЛЧ КАЗИНОЧИН ЦАВЧААД ӨГНӨ АЛААД ӨГНӨ ШОУМЭН ШОУЧИН ГАР ЗАЙЛ
Тодорхой эзэнтэй нүүрснийхээ хулгайч нарыг яллаж улсыг өргүй болгочихоод ард түмнийхээ өмнө нүүр бардам байл даа! Наана нь худлаа яриад попроод жүжиг тавиад байх хэрэггүй та гурав! Чадахгүй бол төрөөс ЗАЙЛ!!!