Нийгэм мэдээ

Эх орныхоо хилийн хэсэгт шинэ иргэн мэндэллээ

Өмнөговь аймаг дахь Овоотын отряд хэмээн алдаршсан Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хилчний гэр бүлд, эх орныхоо хилийн хэсэгт шинэ хүн мэндэллээ. Тодруулбал, ангийн жолооч, ахлах ахлагч Х.Батцэнгэлийн гэргий О.Гэрэлмаа 12 дугаар сарын 06-ны 05:00 цагт огцом өвдөлт өгч, ус нь гарсны улмаас ангиас Хүн эмнэлгийн баг түргэн тусламжийн автомашинтай сумын эмнэлэг рүү хөдөлсөн боловч 06.00 цагт автомашинд эх амаржиж 2.800 гр жинтэй охин эсэн мэнд төрлөө.

Эх, үр хоёрыг тус ангийн Эрүүл мэндийн төвийн их эмч ахмад Б.Гэрэлт-Од, бага эмч ахмад С.Нарангарав, сувилагч Б.Оюун-Эрдэнэ нар эх барин авсан байна. Хилчдийн хувьд сум орон нутаг, эрүүл мэндийн үйлчилгээнээс алслагдмал газар оронд үүрэг гүйцэтгэдэг. Овоотын отряд нь Өмнөговь аймгаас 300 км, Гурвантэс сумаас 45 км зайтай оршдог алслагдсан отрядын нэг юм. Өвлийн цагт, хээрийн нөхцөлд алтан гартай эмч нарын ачаар эх үр эсэн мэнд амаржлаа. Монголын маань үрс маш олон болтугай.

Эх сурвалж: ХХЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 19:05

ЭЭ ЁСТОЙ ГОЁ МЭДЭЭ БИ ТЭСЭЛГҮЙ УЙЛЧИХЛАА ЭХ ҮР ХОЁРТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ АЛТАН ГАРТАЙ ЭМЧ БАГА ЭМЧ ХОЁРТ ХЦУ ГАЗРЫН ДАРГА ЧИ ШУУД ХОШУУЧ ӨГЧИХӨӨ ХИЛ МАНАХ ОХИН ТӨРЛӨӨ БАЯРАЛЛАА ЭРЭЛХЭГ ХИЛЧИДЭЭ АХМАД ҮЕИЙХЭЭ БААТАРЛАГ ҮЙЛСИЙГ ЗАЛГАМЖИЛЖ ЭХ ОРНЫХОО ТОРГОН ХИЛИЙГ МАНАЖ БАЙГАА ТА НАР ЭНЭ ЦАГИЙН БААТРУУД ШҮҮ НАРАНГАРАВ ГЭРЭЛТОД ОЮУНЭРДЭНЭ ТА НАРТАА БАЯРАЛЛАА ТА НАР ЖИНХЭНЭ БААТРУУД

Холбоотой мэдээ

Back to top button