Нийгэм мэдээ

Авто ослоор хүүхдээ алдсан ээжид өсгөж, хүмүүжүүлсний зардал олгохгүй гэжээ

Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон.

Талийгаач хүүгийн ээж жолоочоос сэтгэл санааны хохирол 3,678, 800 төгрөг, хүүхдийг долоон нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200 нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3,678,800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.

Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Стар
Стар
2022-12-07 12:38

Пүү ямар аймаар юм бэ ийм юм нэхээд сууж байдаг ээж гэж байх уу

Зочин
Зочин
2022-12-08 06:08
Reply to  Стар

Байж болно.Эх хүн ямар их шан##ж ,зовж байгаа бол доо.Осол гаргаагүй бол хүүхэд н амьд эхийн санаа АМГАЛАН байх байсан.Жолооч хүүхэд дайрч ##чихаад 3сая 680 мянган өгөөд боллоо юу.ХҮНИЙ ҮНЭЛЭМЖ ИЙМХЭН БОЛЧИХСОН УУ.Тэгвэл эх тэр шүүгч юм уу ,дээрхи сэтгэгдэл бичигч СТАРТыг эсвэл жолоочийг ##чихаад нөгөө мөнгийг нь буцаагаад өгчих өө

зочин
зочин
2022-12-07 16:07
Reply to  Стар

Эхийн зөв. Тэгж байж л хүний амь үнэ цэнэтэй болно.

Зочин
Зочин
2022-12-07 12:42

Арай2

Зочин
Зочин
2022-12-07 12:43

Нэхэх н зөв ерн сэтгэл санааны хоиролын хууль удахгүй хэргжүүлдэг болно гсн шүү

Зочин
Зочин
2022-12-07 13:07

novshnuud

Өсгөж хүмүүжилсний зардал биш
Өсгөж хүмүүжилсний зардал биш
2022-12-07 13:10

Сэтгэл санааны хохирол гэсэн, юм ойлгодоггүй ээ ? Танайхан юм ойлгохдоо маруухан байж бичих нийтлэх дуртай !

Зочин
Зочин
2022-12-07 13:20

Сэтгэл санааны хохирол гэж байхгүй ээ оршуулган зард## гэж байгаа ...үр хүүхэдтэй тавих хян##таа сайжруулна уу замаар гарахдаа заав## гарцаар гарна уу гэдгийг байнга сануулаарай яг одоо хүүхэдрүүгээ утастаж хэлээ хүмүүсээ

Зочин
Зочин
2022-12-08 00:46

Huuhdiig ni alchihaad 3.6 han say ogdog gene ee

Зочин
Зочин
2022-12-08 14:01

Анхан болон давж за##дах шатны шүүхийнхэн ямарч мэдлэггүй чадваргүй хүмүүс байдаг юм уу

Noeonton
Noeonton
2022-12-08 21:40

Hvnii amiig mongoogoor vnelj bolohgvi baihaa ter hvnden yaliin deed hemjee ogoh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button