Нийгэм мэдээ

"Автобусны жолооч хаалгаараа нөүтбүүк хавчиж эвдсэн ч, хэрэг биш гээд хаасан"

Автобусны жолооч нар зорчигчдын хувцас, цүнх, эд хэрэгсэл, биеийг хавчуулан хаалгаа хаах тохиолдол олон. "Жолооч оо, цүнхээ хавчуулчихлаа" гэж хэлсэн нь тоохгүй явах нь элбэг гэж иргэд ярьдаг. Үүн шиг, нөүтбүүк хийсэн цүнхээ хаалганд нь хавчуулж, хэсэг газар чирэгдэж явсан гэх иргэн өөрт тохиолдсон асуудлаар манай редакцад хандлаа.

Редакцад хандсан иргэн М-ийн дүү нь арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Зайсангийн эцсийг чиглэж, "Трансбус" ХХК-ийн автобусанд суужээ. Харин гүйцэд бууж амжаагүй байхад нь жолооч хаалгаа хааж, нөүтбүүктэй цүнх нь хавчуулагдсан байна. Ингээд жолооч хаалгаа нээгээгүйн улмаас хэсэг газар цүнхээ зуурч, чирэгдэж явжээ. Үүний дараа сургууль дээрээ очиж, нөүтбүүкээ дэлгэтэл дэлгэц нь хагарч, их бие нь далийсан байжээ.

Иргэн М "Манай дүү нөүтбүүк ашиглан, хичээл дээрээ илтгэл тавих байсан. Иймд миний нөүтбүүкийг хэрэглэхээр болж, автобусаар явсан. Гэвч хаалганд хавчуулснаас болж эд хөрөнгөөр ийн хохирлоо, хичээл дээрээ ч унасан байна. Харин энэ хохирлыг барагдуулдаг, хариуцлага хүлээдэг газар байдаггүй юм байна. Цагдаа хэрэг биш гэж үзээд гомдол хаадаг, автобусны компани нь үл тоодог юм байна. Хэрвээ ийм байдлаар иргэн гэмтвэл жолооч 20 мянган төгрөгөөр торгуулах нэг журам л үйлчилдэг гэж байна. Тийм учраас олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс өөрт тохиолдсон кэйсээ ярьж өглөө" хэмээсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 07:56

Hunii horongiig tplj hohirolgui bolgoh heregtei eruugiin hereg uusgen shalah heregtei

Зочин
Зочин
2022-12-08 11:52

Zebvviin avtobusnii jolooch nar arail davartsaan EB.iin joohn hvvhdvvd tsvnhee havchuulbal zogsohgvi hodlohnee ????????

Зочин
Зочин
2022-12-08 11:53

Nastai hun buuj bhad ni hodlood unagaad davhiad yvchihsan shuu Toloh yostoi mungu tolod suuj bhad hunii ed zuil evdcheed ygd toldgui yum

Зочин
Зочин
2022-12-08 11:53

Avtobusnii jolooch nar bol zerleg buduukeg buudal deeree huchtei tirmosloj olniig unaagaana, tavahdaa uhashiij hun unagaaj taashaal avdag tarhinii saaraltau uls tarihaaraa hwrekdene asuult asuuval zagnanaa mongo avhaaraa gar ni uhashiine, huniig igt ul tooni. Meddeg ug ni shah, chig, tulh

Зочин
Зочин
2022-12-08 11:54

мөсөн туйлаас ирсэн юм чинэ араггүй

ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-08 20:22

ХҮНИЙ ХӨРӨНГИЙГ ЭВДЭЛЖ БАЙХАД ЯАГААД ХЭРЭГСЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ ТЭР ЖОЛООЧООР ТӨЛҮҮЛЭЭЧЭЭЭ. АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР ХИЙЖ БАЙГАА АЖИЛАА ХҮНИЙ ӨМНӨӨС ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ ЗОРЧИГЧДИЙГ ЗАГНААЛ ЗҮХЭЭЛ
ХААЛГААРАА ХАВЧААЛ АРАЙ Л ДЭНДҮҮ ШҮҮ.ТЭГЭЖ АЖИЛ ХИЙЖ ЯААДАГ БАЙНАА

Ebe
Ebe
2022-12-08 22:14

Baahan shaarnuud bus unadag

Холбоотой мэдээ

Back to top button