Нийгэм мэдээ

162 тарваганы тулмыг малын гүзээнд хийж, нэвтрүүлэхийг завджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгээр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны машинаар хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тээшинд цаасан хайрцаг, шуудай, малын гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өглөө.

Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 15:09

Хэдэн тарвага тайван байлга л даа. Одоо ямар өлсөж тураад тарваганаас өөр идэх юм олдохгүй байгаа биш.

Зочин
Зочин
2022-12-08 15:30

таовагачин монгол өлсөжээ

Зочин
Зочин
2022-12-08 17:03

Энэ бузар харх шиг том хулганын махаар юу хийнээ? Тарвага бол хээр хөдөө байдаг харх шүү дээ. Эрүүл хүн л бол түүний махыг идэхгүй.

Нараөаа
Нараөаа
2022-12-08 17:48

Хайран 5G

Зочин
Зочин
2022-12-08 22:59

Новшуудыг толгойгүй тарвага болгох хэрэгтэй

ҮНЭН
ҮНЭН
2022-12-09 00:06

ХЭДЭН ШИРХЭГ ТАРВАГА ОРУУЛЧИХГҮЙ ХАР ЛАЛАРУУД

TUBAzochinANbat
TUBAzochinANbat
2022-12-09 17:15

nvvrsnii hulgaigaa bari

Холбоотой мэдээ

Back to top button