Нийгэм мэдээ

Охиноо аврахаар хүүгээ дагуулан Солонгосын сүмээр хандив гуйж яваа Монгол залуу

Мэдрэлийн эдийн хорт хавдар (neuroblastoma) маш ховор 100 мянгад нэг тохиолддог өвчин. Гурван настай Б.Амунгоо эл хавдраар оношлогдсон.

Охины өвчлөлийн явцыг эх орондоо оношлуулахад II үедээ орсон гэж аав, ээж нь хандив цуглуулж эхэлсэн. Харин энэ үеэрээ БНСУ руу явуулсан шинжилгээний хариуд хавдар IV үедээ орсон, цаг алдахгүй эмчлүүлэх л боломж байна гэх хариу сонссон. Онлайн худалдаа эрхэлж, охиныхоо эмчилгээний зардлыг бүрдүүлж байсан залуу хос цаг алдахгүйн тулд байр, машинаа зарж өнгөрсөн бямба гарагт БНСУ-ыг гэр бүлээрээ зорьсон юм. Эмчилгээ хоёр жил хэртэй үргэлжилнэ гэсэн учир тэд зургаан настай хүүгээ ч мөн аваад явжээ.

Б.Амунгоогийн аав, ах хоёр Солонгосын сүмүүдээр явж хандив цуглуулж байна

Б.Амунгоо одоо БНСУ-д эмчлүүлж байна. Хавдар цээж хэвлийн хэсгүүдэд үсэрхийлж тархсан бөгөөд очоод өгсөн шинжилгээний хариуг гарахад үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ. Тус улсын эмч нар охиныг бүрэн эмчлэгдэх боломжтой гэсэн. Харин эмчилгээний болон үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааны зардал 450 сая вон буюу 1 тэрбум 200 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ айлын байр, машин нь нийлээд 260 сая төгрөг болсон. Одоо тэдэнд 800 сая төгрөг дутуу. Б.Амунгоогийн аав, ээжийнх нь найзууд зургуулаа онлайн худалдааг нь үргэлжлүүлэн хийж, харин аав, ах хоёр нь БНСУ-д сүмүүдээр явж, хандив гуйх ажлыг эхлүүлээд байгаа юм.


Залуус орой ажлаа тарсны дараа цуглан нисэхэд дэлгүүр дээр нь очиж, лайв хийн захиалга авч шөнөдөө бараа, бүтээгдэхүүнээ савлаж, бэлтгэн хүргэлт хийж байна. Залуус гуравхан настай, бяцхан охин, зургаан настай хүүгээ дагуулан хүний нутагт хорт хавдрын эсрэг тэмцэж буй найзынхаа гэр бүлийг төлөө хандив тусламжийн аянг өрнүүлж байна.

Гурван настай Б.Амунгоо охины эмчилгээний зардалд дэм өргөхийг хүсвэл, Хаан банк: 5024762614 Л.Болорцэцэг /Б.Амунгоогийн ээж/ дансанд хандахаас гадна найзуудынх нь орлон ажиллуулж буй Goo solongos baraa дэлгүүрээс худалдан авалт хийж дэмжээрэй. Утас: 80012228

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tumee
Tumee
2022-12-09 09:47

3han nastai byatshan ohind amidral belegleerei mongol ahan duusee

Зочин
Зочин
2022-12-09 21:32

Бяцхан охинд амьдр�##� бэлэглээгч хүмүүс минь

Холбоотой мэдээ

Back to top button