Нийгэм мэдээ

"Улаанбаатарт орж ирсэн зээр машинд дайруулж, ТЦА хэргийг хаах саналтай байна"

Арванхоёрдугаар сарын 8 буюу өчигдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буюу Баянзүрх дүүргийн 26-р хороонд зээр орж ирсэн байсан. Зээр гэмтэж, цус алдсан байгааг иргэд зургаар мэдээлж байсан юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодрууллаа. Ингэхэд "Зээр яагаад суурьшлын бүсэд орж ирсэн нь Нийслэлийн Байгаль орчны газрын судалж, тогтоох зүйл. Харин зээр автомашинд дайруулсан учраас зам тээврийн ослын шинжтэй. Иймд Тээврийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа. Хэргийг хаах саналтай байна" гэлээ.

Зээрийг мал эмнэлэгт түргэн тусламжаар хүргэж өгсөн бөгөөд одоогоор эмчилгээ хийж байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 09:56

жолоо барьж байгаа хүмүүс хурдаа тохируулж явдаггүй зам дээр гарахааараа яарсан хүмүүс

Иргэн
Иргэн
2022-12-09 13:00

Эвий дээ, битгий үхүүлээрэй. Новшийн хулгайч зам дээр зээр дайрч байгаа юм чинь, хүн дайрч �##�ах юм байна. ТЦА яахаараа хэргийг хаадаг юм бэ? Тэр жолоочийг олж шийтгэх ёстой. Хүн биш амьтан байсан гэж болдог юм уу? Энэ бол зам тээврийн том зөрчил.Ажлаа хий ТЦА.

Холбоотой мэдээ

Back to top button