НИЙГЭМНийгэм мэдээ
Сураггүй болсон 12 настай хүүхдийг олжээ
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 12 настай хүүхэд сураггүй алга болсон юм.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 12-ны өдөр 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон талаарх дуудлага, мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан байна.
Улмаар энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Иргэд та бүхнийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.