НИЙГЭМНийгэм мэдээ

ОБЕГ: Хээрийн эмнэлгийг Турк руу явуулах боломжгүй, дотооддоо ашиглана

Манай улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Турк-Сирийн газар хөдлөлтийн голомтод бүсэд ажиллаж байгаа.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын хээрийн эмнэлгийг тус баг бүрэлдэхүүнд өгч явуулаагүй хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас тодрууллаа.

12.mpg_snapshot_00.04.608.jpg

"Хээрийн эмнэлгийг өгч явуулаагүй гэх асуудлыг ярьсаар байна. Турк улсыг зорьсон тусгай баг бүрэлдэхүүн өөрсдийн хээрийн эмнэлгээ авч явсан. Бидний хувьд дулааны улиралд дотооддоо ашиглаж байгаа. Ямар нэгэн байдлаар хав дарсан асуудал байхгүй. Хамгийн сүүлд гэхэд л есдүгээр сард "Говийн чоно" арга хэмжээний үеэр дэлгэж, орон нутагт иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн" гэв.

Эргэн сануулахад, Онцгой байдлын байгууллагын II шатлалын хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн иж бүрдлийг Монгол Улсын  Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд  хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд авч байсан билээ. Нийт 6.5 ся еврогийн өртөгтэй юм. Хээрийн эмнэлэгт 65-100 хүн хүлээн авах хүчин чадалтай, дүрс оношилгоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээний хэсгүүдтэй.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2023-02-14 11:30

Хав дарж байгаад эзэнгүйдүүлээд тоночихов, хэцүү шүү дээ Та нар

Холбоотой мэдээ

Back to top button