Нийгэм мэдээ

Нийгмийн сүлжээгээр зохисгүй үйлдэл нь тархсан АТҮТ-ийн мэргэжилтэнг чөлөөллөө

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн Б нь ажлын байранд архидан согтуурч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас төрийн албанд тогтоосон дэг журмыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилладаг гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгсэн.

Энэ дагуу тус төвийн удирдах албан тушаалтнуудтай АТГ-аас уулзаж, албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод хяналтыг сайжруулах, Авлигын эсрэг хуульд заасны  албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх гэж заасныг мөрдөж ажиллах талаар анхааруулж ярилцсан.

Улмаар ажлын байрандаа архидан согтуурсан мэргэжилтэн Б нь салбарын нэр хүндийг унагаасан үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон хүлээн авч энэ сарын 3-ны өдөр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргасан байна.

Авлигатай тэмцэх газар нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулдаг билээ.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-14 16:27

КҮЙ ЭЭ МӨН МЭДСЭН БОЛ АРХИ УУДАГГҮЙ БАЙЖ ОДОО УУГААД БАЙ НЭГЭНТ ИЙМ БОЛСОН БОЛОХООР ҮЛДСЭН АМЬДРАЛАА АРХИНДАА ЗОРИУЛАА ХӨӨ НАЙЗ НЬ ШАРЫГ НЬ ТАЙЛЖ ӨГЬЕӨ

Холбоотой мэдээ

Back to top button