Нийгэм мэдээ

37 кг ууцыг 46 кг жинтэй гэж зарж байсан ченжүүдийг илрүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгууль ногдуулжээ.

Тодруулбал, худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээг худал хэлж үнийг хөөрөгдөн худалдаалж байгаа нь дараах хуулийн заалтыг зөрчиж буй юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа.

Тэд 37 кг жинтэй ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гаа
Гаа
2023-02-15 10:35

Том хэрэг байна.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-02-15 11:18

махны худ�##�дагч дээр засварын махны луйварчид чинь байнга ийм луйвар хийдэг ш дээ новшнууд сайн торгох хэрэгтэй

АРД
АРД
2023-02-15 11:30

Ууцны луйвар маш их байнаа. Ууц авахдаа сайн ш�##�гаж үзээрэй. Сүүлийг нь ухаж гэмтээгээд өөх нааж хөлдөөсөн ууц аваад б�##�арсан. мах аа гэсгээсэн чинь өөх нь хуураад уначихлаа, одоо яадаг юм байгаан

Зочин
Зочин
2023-02-15 12:51

Нэг эмгэн 35000-р их зузаан тогооны өрөм авчаад тун маадгар хариад, хачин үнэр гарахаар амсч үзтэл майнииз хийчихсэн байсан байж, өчигдрийн тохиолдол. Ченжүүд маань махан дээр гэлтгүй цагаан идээн дээр ч хүнээ байж. Гэхдээ энэ хэний буруу вэ? Гэнэн тэнэг бид л байх даа? Эсвэл иргэдээ ядуур�##�д оруулаад байгаа Төр үү?

Зочин
Зочин
2023-02-15 17:25

БИТГИЙ АВААЧ ЭНЭ ДАВАРСАН ХУЛГАЙЧУУД ТЭРХЭН ҮЕДЭЭ МӨНГӨ ОЛЖ БАЙГАА МЭТ БОЛОВЧ ОЛСОН МӨНГӨ НЬ ШЭЭС БААС ТОЧИК БОЛОН ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ГАДАГШИЛНАА ГЭДГИЙГ УХААРАХГҮЙ БАЙНА. МОНГОЛЧУУД ХҮНЭЭ БАЙГААД УДАЖ БАЙНА ЦАГААН ИДЭЭ ХАРААД СЭТГЭЛ ТЭНЭГЭР БАЙХАД ХУДАЛДАЖ БАЙГАА ХӨӨН ДОТОРТОЙ ҮМХИЙ ХАНХЛУУЛСАН ЗАВААРСАН ЮМНУУДЫГ ХАРААД ҮНЭН ГУТАРЛАА.ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР ТОДОРХОЙ ҮНЭ МӨНГӨӨР ЗАРАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ ЯАХААРАА ИНГЭЖ ХӨӨРӨГДӨЖ ШУНАЛТДАГ ЖОРЛОНГИЙН ӨТНҮҮД ВЭ? АВААД ИРСЭН ГАЗАР ЛУУГАА �######� ДАЛД ОР ТА НАРЫН УУЦТАЙ УУЦГҮЙ ЦАГААН ИДЭЭТЭЙ ИДЭЭГҮЙ БОЛЖ Л ТААРАА ЛААРАХ ИДСЭН ӨМХИЙ ӨГЗӨГ РҮҮГЭЭ ЧИХ НААДАХАА

Зочи
Зочи
2023-02-16 10:04

Шун�##� нь дэндсэн амьтад хахаж үхээсэй билээ, төр хян�##�таа чангаруулж хатуу хариуцлага тооцдог бол бүх махыг нь хурааж ядууст тарааж өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button