Зэвсэг үйлдвэрлэгч "Норинко"-той хийсэн 2.4 их наядын 3 гэрээг Д.Сумъяабазар эхлүүлж, ЭТТ-н ТУЗ үргэлжлүүлжээ

БНХАУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл "Норинко", түүний охин компаниудтай ЭТТ компани өндөр дүнтэй ГУРВАН гэрээ үзэглэж, хэрэгжүүлэлтийг нь эхлүүлжээ. Үүнд,
1.Газрын тосны дамжуулах хоолой бариулах төсөл
- Төсөвт өртөг: 388 сая ам.доллар
- Төлөх нөхцөл: Нүүрсээр
- Төлөгдсөн байдал: 18.1 сая ам.долларын нүүрс нийлүүлэлт
- Байгуулсан огноо: 2022.04.22
- Шийдвэр гаргагч: ЗГ-ын 94-р тогтоолд үндэслэн, ЭТТ-н ТУЗ
2.Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт
- Төсөвт өртөг: 955 тэрбум төгрөг
- Төлөх нөхцөл: Нүүрсээр
- Төлөгдсөн байдал: 10 хувийг бэлнээр шилжүүлсэн
- Байгуулсан огноо: 2022.04.14
- Шийдвэр гаргагч: ЗГ-ын 113-р тогтоолд үндэслэн, ЭТТ-н ТУЗ
3.Нүүрс худалдан авах гэрээ
- Төсөвт өртөг: 197 сая ам.доллар
- Төлөх нөхцөл: Нүүрсээр
- Төлөгдсөн байдал: 90.8 сая ам.долларын үлдэгдэлтэй
- Байгуулсан огноо: 2019-2020, 2022.06.09
- Шийдвэр гаргагч: Өөр компанийн эрх шилжүүлэн гэрээ, ТУЗ
Эдгээрийг нэгтгэж харвал, БНХАУ-ын томоохон ТӨК-тай газрын тос боловсруулах үйлдвэрийн ХООЛОЙ, БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР болон НҮҮРС гэсэн Үндэсний аюулгүй байдалд хамаарах гурван чухал гэрээг үзэглэсэн байна. Эдний нийт дүн 585 сая ам.доллар. Үүнээс гадна 1 их наяд руу дөхсөн дүнтэй төгрөгийн гэрээ байна.
Одоогийн төлөгдөх дүн нь, 460.7 сая ам.доллар+859.5 тэрбум төгрөг. Эдгээрийн нийлбэр монгол төгрөгийн ам.долларт харьцах ханшаар, 2 их наяд 429 тэрбум төгрөг юм. Энэ нь ЭТТ-н Хятадын "Норинко"-д төлөх одоогийн мөнгөн дүн гэсэн үг.
Нүүрсээр төлөх хэмжээнүүд харьцуулан харсан баримтууд дээр зөрөөд байсан тул үнийн индекс тооцсон хүснэгтийг нь ил харуулав.

Эхний гэрээний ШАВ: "Улстөрийн лоббиг Хятадын элчин, монголоос Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар хийсэн" гэх яриа ба логик
"Терроризмыг санхүүжүүлж, мөнгө угаахгүй" гэсэн амлалтыг манай улс ФАТФ-д ам шүдээ сугалан хянуулж, өндөр дээд босгоор жил бүр шалгалтаа өгдөг. Тийн атлаа Хятадын зэвсэг үйлдвэрлэгч томоохон компанитай яагаад Засгийн газрын тогтоолд үндэслэн, ТУЗ-өөр нь шийдвэр гаргаж, гэрээнүүдийг үзэглэв.
Хоёр том орны дунд орших буфер орны зовлон туулж яваагийн хувьд, ЭТТ-гоос нүүрс авагчдын дийлэнхэд Хятадын Чалко, Норинко тэргүүтэй хэдхэн ТӨК-иуд шахалтаар ороод ирсэн логик харагддаг. ЭТТ-гоос тэргүүн зэрэгт нүүрс авагчдыг харуулсан дээрх хүснэгтийг харахад ч энэ нь ажиглагдана. Хөшигний ард БНХАУ-ын Элчин сайдын яамнаас нь шуудхан Засгийн газарт тулгачихдаг гэх яриа ч бий.

Нөгөө талд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан хоёр 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нд БНХАУ-д очиж, зэвсэг үйлдвэрлэгч "Норинко"-д Зүүн цанхиас ЭТТ 15 сая тонн нүүрс нийлүүлэх ажлын эхлэлийг тавьж, санамж бичиг зурсан гэх мэдээлэл анхаарал татдаг. Энэ талаар, БНХАУ-ын https://m.sohu.com/ сайтад,
“2019 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Хятад дахь Олон улсын импортын хоёр дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн өмнөхөн “China North Industries Group” /NORINCO/ компанийн дарга Жиао Кайе, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын комиссын орлогч дарга Рен Хонгбин нар оролцсон арга хэмжээ боллоо. ӨМӨЗО-ы орлогч дарга Ай Лихуагийн байлцаж, Хятад, Монголын эдийн засгийн коридорыг Уурхайн интегралчлах төсөлд Шанхай хотод гарын үсэг зурав.."
...хэмээн тэмдэглэж, Д.Сумъяабазартай хамт Үндэсний хөгжлийн дарга Д.Баярсайхан гарын үсэг зурах ажиллагаанд оролцсоныг дурджээ. Уншигч та хятад хэл дээрх уг мэдээг ЭНД ДАРЖ уншаарай.
Улс төрийн хүрээнд 2019 онд "Норинко"-тай холбох лоббиг Д.Сумъяабазараас гадна урд хөршийн бизнесүүдтэй сайн харилцаатай явсаар ирсэн Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд хийлцсэн гэж яригддаг аж. Д.Сумъяабазарын УУХҮ-ийн сайд байхдаа зурсан эл санамж бичиг албан ёсоор 2020 онд ЭТТ-н гэрээ болон хэлбэржсэн, ажил хэрэг болтлоо удсан харагддаг.
Удаах хоёр гэрээ ба сунгалт: ФАФП-ын сэрэмжлүүлгийг давж, 2022 онд "Норинко"-д хаалга нээсэн ЭТТ-н ТУЗ-ийн бүрэлдэхүүн

Энэ агуулга уг нь ҮАБЗ-ийн хэмжээнд яригдах асуудал байсан хэдий ч эсрэгээрээ "Норинко"-тай үүсгэсэн харилцаа цаашаа улам лавширсан нь анхаарал татна. Лавширсан огноо нь, 2022.04.14-22, 2022.06.09. Энэ саруудад ЭТТ ,
- Газрын тосны дамжуулах хоолой бариулах төсөл /388 сая ам.доллар/
- Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт /955 тэрбум төгрөг/-ын гэрээнүүдийг "Норинко"-тай байгуулжээ.
- Нүүрс худалдан авах гэрээг сунгаж, 100 сая ам.доллар урьдчилж авчээ.
Дээрх гэрээнүүд зурагдах эцсийн шийдвэрийг ЭТТ-н ТУЗ-ийн хурлаар шийдсэн байна. ТУЗ нь шийдвэр гаргахдаа ЗГ-ын тогтоолоор, эсвэл хуралдааны тэмдэглэлээр, салбарын сайд, ТӨБЗГ-аас чиглэлийг үндэслэл болгодог ажээ.
Тэгвэл 2022 оны дөрөвдүгээр сараас ТУЗ нь ийм бүрэлдэхүүнтэй байжээ.

Энэ бүрэлдэхүүн бүрдсэн өдрөө "Норинко" гэрээ зурсан нь анхаарал татав.Эл бүрэлдэхүүнд ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, одоогиийн БЭТ Ж.Ганбат нар багтсаныг хэрсүү хараарай гэж зөвлөж байна.
215 мянган ажилтантай, зэвсэг үйлдвэрлэлтэй "Норинко"-гийн талаар цухасхан...
НОРИНКО /NORINCO буюу China North Industries Group Corporation Limited/ нь 1988 онд байгуулагдаж, олон улсад “Norinco Group”, БНХАУ-даа “China Ordnance Industries Group Corporation Limited” нэрээр танигдсан, цэргийн болон иргэний зориулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дагнасан төрийн өмчит компани юм. БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо толгой компани нь гэж тооцогддог.
2021 оны байдлаар 215 мянган ажилтантай, 71 тэрбум ам.доллар эргэлдүүлж 1.5 тэрбум ам.доллар олжээ. 67 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй, улсынхаа хамгийн том таван компанийн нэг, барилгын салбарт бол дэлхийн хамгийн том 200 компанийн нэг юм.
Аж үйлдвэр, механик инженерчлэл, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, барилга, ложистик, бөөний худалдаа, санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Цэргийн техник, зэвсэг, сум, ачааны болон тусгай машин, автобус, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, автомашины эд анги, электроник, лазер технологи, химийн бодис зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Улсынхаа цэргийн хэрэгцээний зэвсгийг үйлдвэрлэхийн зэрэгцээ Зөвлөлтийн техник, зэвсгийг тусгай зөвшөөрлөөр үйлдвэрлэж экспортлодог.
Үүнээс гадна БНХАУ болон гадаад улсад барилга, уул уурхай, ложистик, худалдаа, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байна.
НОРИНКО-гийн томоохон салбарууд нь Inner Mongolia First Machinery Group (20,1 мянган ажилчинтай), Jinxi Industries Group (15 мянга), Yuxi Industrial Group (15 мянга), North Electro-Optics Group (13 мянга), Inner Mongolia North Heavy Industries Group (12,3 мянга), Liaoning Huajin Chemicals Group (12 мянга), Northeast Industries Group (11 мянга), Liaoshen Industrial Group (11 мянга), North Huaan Industry Group (8 мянга), Huaihai Industry Group (7,1 мянга), Jianglu Machinery & Electronics Group (7 мянга), Harbin First Machinery Group (5,3 мянга), Jiangnan Industries Group (5 мянга), Beijing North Vehicle Group (4 мянга), Chongqing Tiema Industries Group (4 мянга), North Night Vision Technology (3,2 мянга), Shandong Special Industry Group (3 мянга), North Laser Technique (2,5 мянга), North Information Control Group (2,2 мянга).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гэрээ тэгээд юу нь болохгүй болчихоод байгаа юм. Бүтээн байгуул##т хийе, оронд нь нүүрсээ өгнөө л гэсэн байна шдээ. Угаасаа үйлдвэр барихад Монгол улсад төлөх мөнгө байхгүй, байгаа юмаа л өгч байж дараа дараагийн асуудлаа шийдэх нь ойлгомжтой. Улс орны хувь заяатай холбоотой асуудлыг битгий ингэж гуйвуул. Иймэрхүү юмаар оролдоод эхлүүлсэн ажилд нь садаа болох сэдэл хэнд төрөх үү. Эх орондоо хайртай хүнд лав төрөхгүй. Аливаа улс оронд бу####ас нууцлах юм байж л таараа ш дээ.
1 тонн нүүрсийг маш хямдаар гэрээлсэн. 50 $ хавьцаа бх
СУМЪЯАБАЗАР 2 тендерийн үнэлгээнд нөлөөлсөн. Мичидмаагийн хамаатан Анхбаяр гээчээр үнэлгээний хороог ахлуулан ГТБҮ-ийн дамжуулах хоолойн тендерийг хүчээр авсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн тендерт
1. Повер Чайна 881 тэрбум
2. Жунгмей интернешнл 888 тэрбум
3. Синостеел 954 тэрбум
4. Норинко 955 тэрбум ын сан## өгөхөд өндөр дүнтэй Норинко ялсан. СУМЪЯАБАЗАР Норинко интернешнлын ард байдаг нь хөдөлшгүй үнэн
Yndesnii ayulgyi baidliin zuvlul 2022 ond 3 gereeg nuutsad avchee gnee. Er n' ETT-iin khamgiin tim yniin dyntei nuuts gereenyyd bolon khudaldan avaltuud 21-22 ond l zyragdsan bdg um bishyy. Tegekheer khamgiin ikh idej uusan khamgiin tom akyluud n' tag duugyi khushignii ard suuchikhaad yldej khitsrikh gd bgaa um bishyy? Ene kompany chin nuguu 10 000 ch bilyy $ MGL-iin neg tom saidad avilga ugchee gd yarigdaad bdg gazar bilz dee. Tegekheer khen avsan n' oilgomjtoi um bishyy. Kkk
Норинко интернэшнл бүүр мафийн системтэй компани.Нүүрс зөөдөг борлуулдаг компани нь Глори Таун гэхэд л Ч##ко-тай дүйхүйхүүц их нүүрс ЭТТ-с авч байна. Хятадын нүүрс зөөж байгаа компанууд бүгд мафийн сүлжээ. Голмтынх гэхэд цаана маш том гангийн үйлдвэртэй. СИНО СТЕЕЛ байх жишээний
Welcome to FAFT black list
Ямар аймаар юм бээ, Хүүе ерөнхий сайд байлуу
Хүүк ерөнхий сайд байсан
Мөнгө угаах ажлаа урьдчилаад төлөвлөсөн байдаг юм байна лээ. Тендер бол жүжиг...
Энэ хулгайчид бол амин хувь эрх ашгаа бодно уу гэхээс энэ улсын төлөө хуруугаа ч хөдлөхгүй.
ОФФТЕК гэрээний хөнгөлөлт % заагаагүй хуулийн цоорхойг СҮ.Батболд, Сумъяабазар мэтийн хулгайч нар ашиглан өндөр %- аар хөнгөлөн унацаа хятадын компануудтай хуваан цавчдаг гол арга
нүүрсний унагаж гэрээ хийж байгаа нь хулгай хээл хахууль гэсэн үг дээ
Энэ б##ай сэтгүүлч төрийн өмчит үйлдвэрийн газрыг терорист гэж яаж дүгнэж чадаж байнаа? Норинко чинь олон улсад танигдсан том инженерийн компани байна шдээ. Эндэх улс төрчдөө харлуулахын тулд хаа хамаагүй өөр улсын компанийг харлуулах юм. Хятадын улсын үйлдвэр авилгад ойртохгүй, хэрэв ойртолоо бол шууд цааз
Асуудлын гол нь Сумъяабакарт байгаа юм биш шүү дээ иргэдээ, МАН сонуулийн мөнгөө босгосонд л байгаа энэ бүх зүйлийг ганц с##барын сайд хийх боломжгүй намаасаа дэмжлэг үүрэг да##гавар авсан мань эр. Тэгээд одоо Сумъяабазарыг золигт гаргах гэж байгаа юм байна Ардын намын угшил нь энэ. дандаа ах нарын араас хутга зоож гарч ирдэг, Оюук, Амраа та хоёр мэдэхийн дээдээр мэдэж байсан. БҮтээн байгуул##т дэмжинэ гэчихээд одоо түүнийг намнах хөзөр болгож байна. 3 упаагийн сонгуулийн дараа та 2-г бас дараа үе чинь яг л ингэнэ дээ. МАН-н технолог.
ХОХЬ ЧИНЭЭ ХАР НЯЛХААСАА БАРИЛДАЖ НОЦОЛДОЖ ТАРХИАРАА ГАЗАР ШААСААРААН БАЙГААД ҮНЭН ДҮФ ДҮНХҮҮ МААНАГЫГ БАЯНХОШУУНЫ ШЭЭС БААС ХАНХЛУУЛСАН БАНХАРУУД СОНГОСОН ХОХЬ ЧИНЬ. УСАН ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН ОДОО ЭРЧИМ ХҮЧИЙГ ДӨРВӨД ЗАНГААРАА САМРАНА ХОТ ХӨЛДӨХӨД ХЭН Ч ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ МЭНГЭТ НЯМДОРЖ НЬ НЭГ УДАА АМЬДРАЛЫН ХАР УХААНТАЙ ГЭЖ МАГТАН САЙШААГААД САЙД БОЛГОЖ БАЙСАН ДӨРВӨД ДӨРВӨДӨӨ ИНГЭЖ ДЭМЖИЖ БАЙНА ХА ХА ХА ОДОО ГУЦААД ХЭРЭГГҮЙ ЭЭ ПОЕЗД УШЁЛ БЫСДА ГЭЖ
Бадарчин явсан газар б##агтай гэдэг. Сумъяабазар оролцсон асууд## болгоныг сайн ш##гах хэрэгтэй
Бадарчин явсан газар б##агтай. Сумъяабазар оролцсон асууд## бүр ноотой. Сайн дахин дахин сайн ш##гаарай
Dofiin sumyag buudaad ustgah arga bhg ii yumuu hezvv durak yumaa
Omhii shunaliin tulamnuud Hotiin dargaas ni buulgaad shalgaachee huuliihan ard tumnii omchiig asar iheer hohiroochihood baihad buur hotiin darga hiigeed yvj baidag yu bolood bainaa
Gol aduudal nuursnii geteenii unend baina.tom hulgaich nar gereenii uneu deer l ajillana
Энэ нохойнууд чинь гэрээ хийгээгүй гээд гүлдийгээд байгаа ийм тоо баримттай нотолгоо байхад гөлөг төөрүүлж байгаа аятай
Газрын тос боловсруулах үйлддвэрийг сөхөөд үзэх хэрэгтэй
Нам сууд## хоёртойгоо зуур##дсан нөхөдүүд улс ороноо худ##даж ард түмэнээ хятадын боол болгох ажиллагаа эхэлцэн байнаа тэмцьё ард түмээн
Odoo ch ajil xiisen ni buruudaad bx boljdee
Огтоно Сумьяагийн 20 сая долларын авилга авдаг гэрээ шүү дээ. Огтоно Сумьяа зэрлэг нохдоо яах гэж байна аа? Цаадуул чинь хүн барьж идэх нь. Монголын төр Долгорсүрэнгийнхний хоолыг хүчрэхгүйдээ тулж байгаа байх шүү. Мөн ч өлөн өссөн гайхлууд юм даа.
Битгий шаа ########нуудаа...хэзээ та нар Монгол улсад юм хийсэн юм бэ ..хувьда## мөнгө хэдэн арван их наядаар хийсэн байх ...