Нийгэм мэдээ
Хулгай хийхдээ ашигласан машинаа алдсан гэж дуудлага өгөөд баригджээ
Энэ сарын сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гараашнаас автомашин хулгайд алдагдсан байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн Т нь хоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байрнаас хулгай хийх үед тус айлын дохиолол дуугарахад унаж явсан машинаа орхин зугтаж, улмаар тээврийн хэрэгслээ хулгайд алдсан гэж дуудлага өгсөн нь тогтоогджээ.
"Хулгайлах хэргийг Т, Ш нар нь бүлэглэн үйлдсэнийг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.