Нийгэм мэдээ

Захирамж: Замын ачаалал, томуугийн тархалтаас шалтгаалан хичээлийн хоёр өдрийг шилжүүлнэ

Цагаан сарын баяртай холбогдуулан ЕБС-ийн хичээллэх зарим өдөрт өөрчлөлт орж буйтай холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар захирамж гаргалаа.

Тус захирамжид Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, томуу, томуу төст өвчний тархалттай холбогдуулан ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийн 25 дахь долоо хоногийн даваа гарагийн танхимын сургалтыг 2023 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр, баасан гарагийн танхимын сургалтыг гуравдугаар сарын 04-ний өдөр тус тус шилжүүлэх зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн боловсролын газарт даалгасугай гэжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button