Дэлхийг хавтгай хэмээн итгэгчид одоо цагариган боовны хэлбэртэй гэцгээх болжээ

"Хавтгай дэлхийн нийгэмлэг" хэмээх байгууллага одоо ч үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл саяхан тус нийгэмлэгийн тэргүүнүүд "Дэлхий хавтгай биш байж болох юм. Гэхдээ цагариган боов шиг хэлбэртэй байх нь гарцаагүй" хэмээн мэдэгджээ.
Энэ нийгэмлэг хуйвалдааны онолыг баримталдаг бөгөөд, дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй хэмээн номлох нь НАСА-гийн хийгээд агаарын хүчний бусад тэргүүлэх байгууллагуудаас явуулдаг, зорилтот тархи угаалга гэдэгт итгэдэг. Улмаар дэлхийг хавтгай хэмээн үзэцгээдэг юм.
"Хавтгай дэлхийн нийгэмлэг" анхандаа ёж, хөгжөөнт байдлаар үүсгэн байгуулагдсан. Гэвч жил өнгөрөх тусам жинхнээсээ дэлхийг хавтгай гэж боддог хүмүүсээр хүрээллээ тэлсээр буй. Тэд шинжлэх ухааны аливаа баримт нотолгоог эс тооцон, "Бөмбөрцөг хэлбэртэй хэмээх нь зориудын тархи угаалга" гэж үздэг.
Тус нийгэмлэгийн гишүүн, Varuag цахим платформд бичихдээ "Хавтгай дэлхийн онол анх хэрхэн бий болсон талаар гайхан боддог байлаа. Хэн нэгэн анхдагч үндэслэл, шалтгааныг бодож олсон бодоод л ийм онол үүссэн байж таарна. Тийм учраас, онол бий болох болсон шалтгааныг судлах явцдаа, арай шинээр хэлбэржүүлэх гэж оролдсон юм" хэмээжээ.
Цаашлаад "Миний хувьд дэлхий торус буюу цагираган боовтой адилтгаж болохуйц хэлбэртэй байж болох юм. Гэрлийн дэлхий дээрх тусгал, үргэлж муруйж байдаг зэрэг нь дэлхийг хавтгай байж болох үндэслэл рүү аваачдаг л даа" гэсэн байна.
Нэгэн цахим хэрэглэгч Varuag-аас "Дэлхий цагариг хэлбэртэй юм бол голын орон зайг нь бид яагаад олж хардаггүй юм бэ" гэж асуужээ. Тэр уг шалтгааныг, гэрэл агаар мандлыг нэвтрэх явцтай холбон тайлбарлах гэж оролдсон бөгөөд үүний улмаас огторгуй биш, бүхэллэг орон зай харагддаг гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.