Нүүрсний хулгайУЛС ТӨРУлс төрийн мэдээ

АТГ-ын зуурсан бантан: Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар "мултарлаа", дахиад хэн бэ

2022 оны арванхоёрдугаар сарын 23-нд АТГ-аас нүүрсний хулгайд холбоотой гэх 17 хүний нэрийг зарласан билээ. Тухайн 17 нэрс дотор УИХ-ын долоон гишүүн багтсанаас тав нь МАН-ынх байв. МАН-ын таван гишүүнээс хоёр нь "мултарчихлаа".

Тодруулбал, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийг нүүрсний хулгайн хэрэгт хамааралгүй буюу буруугүй болох тухай намын бүлгийн дарга нь хэвлэлд ярьсан байдаг. Түүний араас УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн буруугүй гэгдээд "мултарчээ".

Хууль хяналтын байгууллага үнэхээр шалгаж дуусаад тэд нэг нэгээрээ мултарч эхлэв үү гэдэг эргэлзээтэй асуулт үүсчихлээ.

Нэгт, Анх 17 нэр зарлахад МАН-ын 65 гишүүн арслан барс мэт ард түмний жагсаалд хашигдан аргагүйдэж хамгийн чимээгүй, номхон, фракцгүй таван гишүүнээ жагсагчдын “аманд хаяж” өгсөн гэгдэж байв. Үнэхээр ч тэд буруугүй байгаад хэлмэгдсэн үү. АТГ МАН-ын томчуулд үйлчилж, тэдний нэрийг золигт гаргахад оролцсон уу гэдэг асуудал.

Эсвэл...

Хоёрт, ор цэвэр хүмүүс биш тул зарласан гэх хардлага. Ямартай ч хууль хяналтынхан шалгахад гогдох зүйлтэй гишүүд мөн тул нэрсийг нь зарласан ч, 40 их наядаар нь идээгүй байж таарав уу. Жишээ нь, Б.Баттөмөрийн "Тэс петролиум", Ц.Анандбазарын "Сод Монгол" групп "Эрдэнэс тавантолгой" ХК-нд бензин нийлүүлж байсан нь үнэн билээ. Гэхдээ түүнийгээ захиалагч, нийлүүлэгчийн буюу бизнесийн зарчмаар явагдсан гэж шууд л хэлцгээдэг. Энэ мэт бизнесийн зарчим байгаад "мултарч" эхэлцгээв үү.

Ямартай ч МАН-ын тав нэрс нь зарлагдангуут сандралдахдаа "ард түмэнд ногдол ашиг тараана, иргэн бүр 2 сая төгрөг авах боломжтой" хэмээн элийрэн попорч олон нийтийг турхирсан билээ. "Ногдол ашгаа авъя" гэж орилогсод талбай дээр гарч ирсэн.

МАН-ын таваас одоо хэн нь мултрах бол. Нэртэйгээр нь 17-гоо буруугүй гээд зарлачих вий дээ.

МАН-аас зарласан эхний долоо буюу Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын нэрс дээр шалгалтын явцад тоглоомын дүрэм өөрчлөгдөж Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарын нэр шууд болон шууд бус утгаараа холбогдож орж ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ
2023-02-18 09:52

МАН-ЫН ХУЛГАЙЧДЫГ ЦУВРУУЛААД ЯЛ ЗАВШУУЛНА. ДАРАА НЬ АН-ЫНХАН ЭДЭНТЭЙ БАРЦААД БУЛХАЙГ НЬ ИЛЧЛЭХЭЭР ДАЙРАХАД БҮГД ЯЛ ЗАВШААД НӨГӨӨ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ БУЙ ДҮР ТӨРХ Н УНТАРНАДАА ХАРЖ Л БАЙГААРАЙ.

Зочин
Зочин
2023-02-18 10:05

Хөгжлийн банкныхан ч мултарна

Бата
Бата
2023-02-18 10:59

Тэс петролиум хэзээч Таван толгой ХК-д шатахуун нийлүүлж үзээгүй билээ. Харин орж байсан хэзээ ч тендерт нь ялж бгаагүй шүү.

suhee
suhee
2023-02-18 13:43

JAGSAALIIG HUCHII NI SAARUULAH GEJ HUDLAA NERD ZARALJ TSAG HOJOOD HERGEE YAAJ TSAARUULAH ARGAA OLOOD ODOO BUGD BURUUGUI BOLOOD2024 ONION SOGUULID

Зочин
Зочин
2023-02-18 19:37

Энэ новшнууд ч гэмгүй нэгэн бол биш байхаа. МАН ын хулгайч луйварчид бүгд л шантаачин д орчихоод аргагүй

Зочин
Зочин
2023-02-18 21:14

Хулгай биш нүүрсний наймаа, бартер л даа. Хулгай гэдэг чинь огт өөр юм

Зочин
Зочин
2023-02-19 09:43

Яг ЖДҮХС г ш�##�гасан шиг юм боллоо л доо.Нүүрс , ХБ ны хэрэг ЖДҮХСгийн ардаас оров.Идэж ууж ханахгүй юм.,ялаас мултрах аргаа ч олчих юм.МАНын тарьсан хэрэг , хийсэн ажил , ял жавшилтаар дууслаа.Хэдэн хамга�##�ах хүнгүй номхон бор хонинууд л шийтгүүлнэ дээ.

Zochin
Zochin
2023-02-20 05:16

Tom hulgaichuud tsaana ni uldeed bnsht

Зочин
Зочин
2023-02-26 09:24

Сэргэлэнгийн зөрүүлээд юу ч билээ шиднэ гасэн үг нээс үнэн айцгааждээ ! Их л но-той лүднүүд юмдаа.

Зочин
Зочин
2023-03-12 12:26

Энэ эрээ цээрээ �##�дсан боловсрол гээд байх юмгүй, худлаа нээрээ ярьсан, Хятауудыг з�##�илсан, нүүрснийг Шивээхүрэн, Гашуунсухайтаар з�##�лиан баруун солгойгүй гаргаж, их хэмжээгээр баяжсан, цааш улам шунаглаж шулам болсон Адьяасүрэн гээч эмийг одоо УИХ-аас гаргаж шоронд нь хийгээч ээ.Ттэгэхгүй бол наад эмэгтэй чинь ард түмнийг з�##�илаад, улсыг з�##�илаад дууслаа.

Зочин
Зочин
2023-08-06 04:50

Хүн муулах харуулахаас өөр гавьяагүй,урдах асууд�##� нэг бүрийг ,хүмүүсээ нэг бүрчлэн судладаггүй а,зөвхөн авсан мөнгөны хэмжээнд сэтгэдэг сэтгүүлч нэртэй хүмүүсийн боловсролын төвшин нэг л түвшинд байх нь юу ч гэх вэ?
Сэргэлэн генер�##� бол Монголын Хилийн Цэргийг Ардчил�##�ын эхэн үед эзэнгүй болж унаж задгайрах аас хамга�##�ан өөд нь татаж чадсан" Хил Хэл,М�##� гуравтайгаа байсан цагт Монгол минь баян,хэмээдэг Монголын Хилийн Цэргийн ажилсаг дайчин Генер�##�уудын нэг гэж боддог.Миний ах насаараа Хилийн хамга�##�ах заставуудад ажиллаж явсан хурандаа хүн одоо гавьяаныхаа амр�##�танд байгаа бараг 90 хүрч буй буур�##� хурандаа Сэргэлэн генер�##�ыг ямар мундаг зохион байгуулагч болохыг ярьдаг.Монгол улсын Хил Ариун байгээ

Холбоотой мэдээ

Back to top button