Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн ах 10 компанитай, бүгд гадаад худалдааны зөвшөөрөлтэй

Пүрэв гараг /2023.01.05/-ийн шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ХНН-ийн С.Батдөлийн гэрээс болон хамаарал бүхий этгээдүүдийнхээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатайгаар баривчилсан байдаг. Албаныхны өгсөн мэдээллээр бол түүнийг үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэмээн мөрдөн шалгаж байгаа аж.
Түүнийг баривчилсан өдөр буюу пүрэв гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд "Авлигаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг зарлана. Төмөр зам, тээвэр логистиктой холбоотой салбарын дарга нар болгоомжтой байгаарай. Дараагийн бөмбөг тэсэрнэ шүү" хэмээсэн юм.
Ерөнхий сайдын эл "сэрэмжлүүлэг мэдээ"-ний мөрөөр хууль, хяналтынхан шөнөөр ажиллав уу, эсвэл энэ чиглэлийн шалгах ажиллагаа хийгдэж байв уу гэдэг нь анхаарал татаж байв.
Харин өчигдөр /2023.01.06/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлүүдэд өгсөн мэдээлэлдээ "Ерөнхий сайдад энэ чиглэлийн мэдээлэл байсан. Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан" гэж хэлсэн юм. Энэхүү мэдэгдлээс авлигаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын нэрс Л.Оюун-Эрдэнэд оччихсон байгаа. Тэдгээрийг шалгаж буй гэх агуулга ойлгогдож байгаа юм.
С.Батдөл гэж хэн бэ?
С.Батдөл нь УБТЗ-ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга. Эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Дархан-Уул аймгийнх. Эхнэр нь Ховд аймгийнх бололтой. Тэрбээр ШУТИС-д "менежмент" хөтөлбөрөөр докторын зэрэг хамгаалсан. 2021 онд "Онц хөдөлгөөнчин" болж байсан.
Тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-д мэдүүлээгүй байна.
7.3 тэрбумын задаргаа
Түүнийг өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь хойшлуулшгүйгээр баривчилсан. Тогтмол мэдээний урсгалтай сайт, сонинуудад 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн хэмээгээд буй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ "Б нь УБТЗ-д олон жил ажиллаж байсан. Одоогийн хашиж буй албан тушаал нь тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга" хэмээсэн юм.
Хамаарал бүхий этгээдийнх нь гэр болон өөрийнх нь гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөг: Юань, евро, ам.доллар гээд дөрвөн төрлийн мөнгөн дэвсгэртээр байсан. Түүнчлэн тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгүүд худалдан авахаар гэрээнүүд үзэглэсэн байсныг нь хураан авсан гэх.
Сарын өмнө компани байгуулжээ
С.Батдөл нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 02-нд "Монте Андууд" гэх ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Эхнэр нь болох Мажигсүрэнгийн Сайнбилэг гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн байна.
Тус компани нь:
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
- Цайны газар
- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
- Түргэн хоолны үйлчилгээ
- Амралтын газар
- Хүнсний дэлгүүр
- Гоо сайхны барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.
Ахынх нь компаниуд
Хамгийн их анхаарал татаж буй мэдээлэл бол, түүнийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй гэх.
Иймд бид түүний ойр тойрныхноос компанитай байж болох хүмүүсийг хайж үзлээ. Ингэхэд түүний ах Сэнгээгийн Баттулга гэх хүний нэр дээр Монголын хүүхдийн боловсрол хөгжлийг дэмжих сан бүртгэлтэй байлаа. Мөн Монголын архивчдын холбоо, Монголын рапс тариаланчдын холбоонд хувь эзэмшдэг ажээ.
Мөн түүний ах С.Баттулга дараах компаниудад хувь эзэмшиж, удирдах албан тушаал хашдаг гэж гарч ирж байна.
- Кореасан са ХХК
- Ландмакс ХХК
- Эм Эй Кэй Өү Ай Эл монголиа ХХК
- Дабльфрэкүэнси ХХК
- Мон даноне ХХК
- Жи Си Си ХХК
- Мэнэн петролиум ХХК / Алтай петролиум трейд ХХК
- Эко ойл дриллинг ХХК / Эко ойл орд ХХК
- Эс Би петролиум ХХК
- Мэнэн ойл ХХК
Эл 10 компанийн хоёрынх нь нэрийг сольсон байна. Компаниудыг 2005 оноос 2017 онуудад үүсгэн байгуулсан. С.Баттулга наймд нь ганцаар хувь эзэмшидэг. Үүсгэн байгуулагч нь гэж явдаг. Харин Эм Эй Кэй Өү Ай Эл монголиа ХХК, Мон даноне ХХК-иудыг хамтран эзэмшдэг ажээ.
Фокуслаад харахаар бүгд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. Мөн ихэнх нь Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Геологийн тойм судалгаа хийх зөвшөөрөлтэй гэж гарч ирж байна.
Улс төрчийн холбоо хамаарал
С.Батдөлийн хэрэг цаашдаа хэрхэх, ямар, ямар албан тушаалтнууд холбогдох нь одоо олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь, Ерөнхий сайд авлигачийг барихаас гадна "Ард нь байдаг улстөрчдийг нэрлэнэ" гэсэн билээ.
С.Батдөлийн сошиал хуудаст нь тандалт хийхэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын пэйж хуудсыг дагасан байна. Харин түүний ах С.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатартай зураг татуулсан байлаа. Цааш тандалт хийгээд үзвэл С.Баттулгын хадам аав Б.Рэнцэн С.Ганбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагыг сошиал хуудастаа хуваалцсан байх. Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл мэт. Угаас улс төрчдийн жижиг бичлэгийг сошиал хуудастаа хуваалцдаг нэгэн бололтой.

Дээрхээс бусдаар С.Батдөлтэй хамааралтай байж болох улстөрчид олдсонгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
босоо жинхэ хуурамч гар
Хэн түүнийг ##бан туша##д томилсон гэдгийг илчлээч.
Хэрлэнгийн томилгоо
Үгүй дээ
Угтаа Хэнтийн
Хэрлэн
Hudlaa ingej bisnes hiideg gj yridag ym ..idej uusnaa halhavchilah gj bnuu ..mongold heden terbumaar oldog ym gj yu baisiin hudlaa hudlaa
Za tanai site manan buruugvi geed ingeed omoorch bichwel tui mai z##l za yu s#a. Ene gants biy yumuu jijig sajig namchdiig tug tahij baiwal yostoi zaiiil
Bicheen chiher zaraad hediihen bajdagiin
Битгий инээд хүргээд бай Хэрлэн ирсэнээс хойш нэг цувааг 400-500 саяаар зарж эхэлснийг бүх хүмүүс мэдэж бгаа.Ганцхэн АТГ Дашдаваа л мэдэхгүй байсан.Гэхдээ энэ нь учиртай.Батдөлийн дарга нь Дашдаваагийн эгч гэж байгаа.Дарга нь мэдэхгүй орлогч нь хийж харагдаарай.Замын орлогч дарга Энхцогт болон мөнгөө дамжуулж авдаг найзыг нь нэгжээд үзээрэй 100,0 тэрбум гарах бх шүш
Том артай юм байна д##д##даг ш##гах хэрэгтэй юм байна даа
Батдөлийг анх хэн төмөр замд ажилд авсан гэдгийг мөн хэн түүнийг одоогийн ##бан туша##д томилсон мөн түүнийг энэ ##бан туша##д томилохыг хэн үүрэг өгсөн эсвэл сан## болгосон гээд л ш##гах ёстой доо.
Зөвхөн нүүрс тээвэр биш
ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙЧУУД ХАДАНД ГАРЧЭЭ
Сангын сайд Жавхлангийн хүн
Зиааа эхнэр нь онцгой хөдөлдөг хүүхэн юм биз дэээ.
Яг Хүрэлсүхийн загвараар ажилладаг бололтой. ХҮРЭЛСҮХ ИЙН өсгөж үржүүлсэн цүнх баригчид ичих айх булчирхайгүй хулгай хийдэг болжээ .ЗГ нь эдгээр хулгай нарыг томилдог, эргээд ашигладаг юм байна
Шинковууд тз ыг юу гэж бодоод.бгаа юм.замын дарга дан өөрийн т##ын мэргэжил хамаагүй Дарханаас хүмүүс цуцлуулсан гэж танил маань ярьж байнлээ.ортой байх.
Иймэрхүү гаруудаа болж тээврийн зард## өссөн. Үүний хор уршгийг ард түмэн ханг##ттай үүрсэн. Иймд энэ мэт хув##зуудыг буудан ##ах ял өгөх хэрэгтэй,
Шаа шаа, холоооо очиж хуц
Хэн хаана хэнтэй ч зургаа авхуулж болно боломжтой тэрийг нь харж ардахь улс төрч нь гэж сэтгэж байгаа бол чи бол сэтгүүлч биш долоогч яаагии гсн үг манын дарга нарын эртхэн явж ш## угааж сур ппппп
Эрүүдэх хэрэгтэй тэгж бж л хамсаатангууд нь ил гарна Нэг бол хоолгүй 7 хоног байлга өөрөө тоочоод өгнө
За одоо энэ Батдөлийг цайруулах ажиллагаа эхэлж байх шиг байна. Тэгээд 10-н компанитай ахындаа зочилж байхдаа баривчлагсан болж таарна тэгээд андуурсан суг##аа гэдэг шиг болоод өнгөрнө биздээ
Jinhene hamsaatan B.Javhlan .eer tiishee.TZd bitgii teeruuleed tsag aldaad bai.B.Javhlangiin shunaliin gariin ugeer hudeldeg TZ chid duu negtei batalj bhd hudlaa sensaants gargaad..Emgeelegchgui bolood sullasan ch hudlaa.Z/baiguulaltaigaar shorongoos n gargaj bga.Ene shaardlagiig bieluulj bga shuuh huurhii.Javhlan Huukiin ueeel gd hadand garch bn.Heden ajilchid n tsalin mungee nemuulj chadahgui.13 dahiig n ch buun.200%iar egehgui.normin huvtsas gj hogiin.Herlen bol munge ugaah MANd uilchleh gj TZ d gai bolson hun.Huukee.Oyukaa UBTZs namchinguudaa tataach.Meregjiliin sain injneruud TZ d olon bga.TZiin hulgaig NAMchid medej bga.Batdeliig horihgui.ylgui garna.harj l bgaarai.
Nuursnii hulgaichiig zarlahaar Huuk.Javhlan.Hurelbaatar.SU bga bolood tag bolson.TZd NAMiin avilgachinii suljeeg Huuk Herleng.Javhlan Batdeliig.tavisan.Buh deed tuvshini munge uutaldag uurgaldagt Huuk bgaad bhaar yah uom.Huuk.B.Javhlan.Herlen bugd hamsaatanguud .Shuuh.tsagdaa n uneheer shalgaj chadahgui bn.Ugui de TZ aas avilgachidaa tseverlemeer uom
shuugch n gargatsan gee bizdee ene huniig , shuugch n bas hahuuli avsan bh, hamtad b horiod hurungiig n huraah heregtei
Ene zaluu iim ih mongo olson bhad,tsaad ezed n aimaar ihiig husaal daa..
Bugdiig ni baih gzar ni yavuul..
Хэн сан## оруулж ##бан туша##д томилсон нь сонин.
За нөгөө Гамбаагаа хамруулан харлуулах ажилгаа энэ МАН ч хэцүүдлээ
Гамбаа, тэгж муухай юм, хийж чадахгүй ээ.
Мэдээж ар т## байхгүй хүн хөрөнгөжиж чадахгүйшдээ сайн ш##гаж чадв##шдэ их юм гарч ирнээ ерөнхий сайд эхлээд орхидог дараагийн нэг сенсац руу ордог атг үр дүнтэй ажиллаач
Аймаар юм аа хичнээн барилга барих мөнгө вэ.Хотын төвийг дахин төлөвлөлтөнд оруулах мөнгийг нүд нь сохорсон хулгайчууд хулгайлах юм аа .Хулгай хийдэг гар хөлүүд нь а##зны тор нь тасраасай.
ямар даварсан луйварчид гэхээрээ ийм байдаг байнаа төрөөс хулгайлж тэрбумтан болчихоод бас ичихгүй зургаа авхуулчихсан байж байхын новшнууд чинь
Яаж ийм их хөрөнгө. Лиценз эзэмших вэ.
L###ruudaa bugdiig chin a##aa
ДАРХАН ХОТЫН ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙЧ УБТЗ-Н ДАРГА ГЭЭД БОДДОО!!! ЭНЭ ТӨР НҮДЭЭ СОХЛУУЛЖЭЭ!!!
хулгайлсан мөнгөө худлаа компани байгуулж шингээнэ ш дээ. Баярцогт цагтаа сая доллар мартаад газар тари##ангаас олсон гээд бүлтэрч суусантай адил