Улс төрийн мэдээ

Сонсгол: "АСЕМ Вилла" хотхоныг Хөгжлийн банкны мөнгөөр, ХХБ-ны зээлээр барьжээ

Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсголын гуравдугаар шат өнөөдөр /2022.03.13/ эхэлж байна.

Өнөөдрийн сонсголын эхэнд АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан төслийн зарцуулалтын талаар хэлэлцэж байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газар тогтоолж гаргаж, АСЕМ Вилла цогцолбор хотхоныг барьж байгуулах санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан гаргахыг Хөгжлийн банканд зөвшөөрчээ. Улмаар санхүүжилтийн эх үүсвэр Хөгжлийн банкнаас гарч, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан зээлсэн байна.

Мэдээлэл өгөхөд, энэ удаа Хөгжлийн банкнаас шууд олгосон зээл бус тус банкны эх үүсвэрээр арилжааны банкнуудын олгосон зээлийг асуудлыг шинжлэн судална. Тоон дүн харуулбал:

Нийт 2542 төслийн 1.62 их наяд төгрөгийн зээл Хөгжлийн банкны эх үүсвэрээр, арилжааны банкнуудаар дамжин олгогджээ.

Үүнээс гадна 2011-2020 оны хоорондох есөн жилийн хугацаанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс 3280 ширхэг мөнгөн хадгаламж байршуулсан байдаг. Үүнд хийсэн дүн шинжилгээний үр дүнг эл гурав дахь шатны сонсголоор хэлэлцэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-13 09:44

Еээ бүр үү арай ч дээ

Зочин
Зочин
2023-03-13 10:17

Ишшш чааваа####а

Зочин
Зочин
2023-03-13 11:31

Бид нар зээл тавьж байгаа нь аргагүй юм бн

Холбоотой мэдээ

Back to top button