Өнөөдрийн эерэг мэдээ: Олимпын аваргын дараа монголчуудыг нэгтгэх нь ГҮНИЙ УУРХАЙН НЭЭЛТ

Удаан яригдаж, гадаад дотоодын урт үргэлжилсэн гэрээ хэлэлцээний ард гарснаар Оюу толгойн гүний уурхай өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд албан ёсоор олборлолт хийж эхэллээ. Энэ бол түүхэн өдөр, өнөөдрийн төдийгүй нэг хэсэг хугацаандаа эерэг мэдээ. Эдийн засагчид, улстөрчид, хэвлэл мэдээллийнхэн эл үйл явдлыг “Эдийн засагт үүр хаяарлаа” хэмээн тодотгож байна.
Н.Түвшинбаяр Олимпын аварга болоход монголчууд нэгдэж, нийгмийн сайн муу, саар сайхнаар хэлэгддэг бүх хүн нэгэн үйл явдалд, баяр жаргал, бахархал омогшлоор зангидагдаж байлаа. Тэр үес улстөрчид нь, зурагт үзэж суусан эгэл бол иргэдтэйгээ, хөдөөгийн малчид нь хотын бизнес эрхлэгчидтэйгээ, олигарх нь архинд живж, алдаж онож, амьдрал туулж яваа хүмүүстэйгээ нэг мэдрэмж мэдэрч байв. Тийм учраас Н.Түвшинбаярын ялалт монголчуудыг нэгтгэсэн.
Талцал, хуваагдлаар дүүрэн монголчуудын “Болж бүтэхгүй байна” хэмээн хэлэгдэгч өдөр хоногуудын нэгэнд Оюу толгойн гүний уурхайн нээлт яг ингэж, итгэл найдварын оч бадраах учиртай. Улс төрийн нарийн ширийнийг өдий төдийхөндөө энд яримгүй. Дэлхийд дөрөвдүгээр бичигдэх томоохон хэмжээний мега төсөл Монголд амжилттай хэрэгжиж, өнөөдрөөс үйл ажиллаагаагаа жигдэлж буй нь өөрөө том мессеж.
Гүний уурхайн талаар олон тоо дурдаж болно. Өнөөдрөөс эхлэн Оюу толгой өдөрт 95 мянган тонн хүдэр олборлож, борлуулалтын орлого нь 2-3 дахин өсөх юм. Ерөөс Оюу толгой ордын хүрээнд яригдах нийт хүдрийн биетийн 80 хувь нь гүнд оршдог гэхээр гүний уурхай ашиглалтад орсноор бүтээмж хэр нэмэгдэх нь ойлгомжтой.
Олон УИХ, Засгийн газар дамжлаа. Хамгийн сүүлд өнөөгийн буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио Тинто” групптэй урт хугацааны хэлцэл хийж, далд уурхайн хэтэрсэн зардалд Монгол Улс хохирохгүй, Дубайн гэрээг үргэлжлүүлэхгүй байхаас гадна олборлолт хийх хугацааг наашлуулах асуудлуудад тохирсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үйл ажиллагааны үеэр “Энэ бол гадаадын том хөрөнгө оруулалт төдийгүй манай улсын гуравдагч хөрш оронтой бие даан хөгжүүлж буй түүхэн төсөл. Та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм” хэмээв.
Харин “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу хамтын замналдаа нэгмөр анхаарах боломжтой боллоо. Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй. Оюу толгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг. Энэ бол бахархалтай амжилт.
Өнгөрсөн хугацаанд олон мянган монгол залуус, олон орны мэргэжилтнүүд гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажиллалаа. Хамгийн чухал нь бидэнтэй ажиллаж, халуун дулаанаар хүлээж авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэдэд баярлалаа.
Дээд түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлнэ. Монгол Улсад үр шимийг бий болгоно” гэсэн байна.
Энэ бол өнөөдрийн эерэг мэдээ. Бид зарим зүйлд алга таших учиртай. Тэгээд дараа нь хариуцлага ярина. Оюу толгойн хэлэлцээ дахиад үргэлжлэх билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүний уурхай маань түвшинбаяр шиг хар бараан болчихгүй байгаасай яагаад тэр яргачинг энэ дурьдаад бгаа юмбэ
Эбэ шиг "-Онгон охиноо тавиад туучихлаа, одоо өнгөрсөөн." гэхгүй л байгаасай билээ дээ хөө.
Тэр охин чинь одоо тусд ороод ирлээ дээ ! Үр шимийг нь цөмөөрөө хүртнээ, одоо ч хүртэж л байгаа ш дээ !
Гуравдахь хөршийн бодлого гэж 1911-2023 он хүртэл 110 гаруй жил яриад, ганц бодитой ажил болж байгаа нь энэ шүү !
С.Баяр,С.Баярцогт,Д.Зоригт, Л.Гансүх, бас Сайханбилэ г, Л.Оюун-Эрдэнэ мөн Нямбаатар нарын зэрэг хүмүүст бид
"БАЯРЛАЛАА" гэж хэлэх ёстой байхаа !
Гэвч монголчууд "өөх өгсөн хүнтэй өглөө босоод л зарга хийдэг" хүмүүсдээ, харж л байяаа !!!
hutsaach hurliizaa.
Энэнд нээх нэгтгээд байх юу байсы. Мөн зүйрлэх юмаа олвоо тэнэгий
Ногдол ашиг авахгүй гэрээ хийчихээд юундаа ч байрлах вэ дээ. Дэлхий дээр гадныханд баялгаа өгөөд өөрсдөө хоосон үлдсэн дээ баярладаг улс ганцхан Монол түмэн л байдаг байх.
Ногдол ашгийг 2 т## зэрэг авч эхэлнээ гэж монгол дахь захир## нь хэлээд байна ш дээ !
yu ch gej yarij bolno.yag songuuliin surtal shig.
Хэзээ ашиг авах нь тодорхойгүй газар шороо байг##аа сүйтгүүлж хамаг баялагаа харийн луйварчдад ачуулан явуулж байгаа нь монголчуудын хувьд баярлаж т##архах бахдам зүйл үү.Үгээ олж ч##цицгаа.
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарын амь зольсон эрэлхэг тэмцлийн үр дүнд Баяр, элбэгдорж, миеэ тэргүүтэй луйварчдын бүлэглэл гадныханд өгөөд өөрсдөө хагарт## баяжих өгөөш болгосон байсан эх орны баялагаа буцаан авч, эргэлтэд оруулж чадлаа. Монгол хүн бүр Хүүк, Оюук хоёртоо л т##архах ёстой.
hamag bayalgaa gadniihan bolon mongoliin hurliuzuydad shuluulj luivarduulj baigaagaa vaharhan bayarkah n zuvhun uher mongold l baij boloh uzegdel.