"Aero Mongolia" зорчигчдоо МИАТ ТӨХК руу шилжүүлэхдээ япон иргэнийг орхижээ

Цахим орчинд "Энэ сарын 5-ны өдөр "Aero Mongolia" компани Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэгээ гэнэт цуцалсан. Энэ тухай мэдээллийг зорчигчдодоо урьдчилж өгөөгүй. Үүний улмаас Японы иргэн хохирсон" гэх мэдээлэл цацагдаад байна.
Энэ асуудлаар бид "Aero Mongolia" компанитай холбогдож тодруулах гэхэд "Мэдээлэл өгөх боломжгүй" гээд утсаа салгасан юм. Одоогоор тус компаниас ямар нэгэн тайлбар мэдээлэл гаргаагүй байна. Харин япон иргэний гомдолтой жиргээний хариуд "05-р сарын 07-ны нислэг цуцлагдсанд хүлцэл өчиж байна. Бидэнтэй холбогдвол бид албан ёсоор уучлал хүсэх болно" хэмээн жиргэжээ.
Учир явдлыг цааш тодруулахад, МИАТ ТӨХК-ийн тухайн өдрийн нислэгийн сул суудалд "Aero Mongolia" компани тодорхой хэдэн зорчигчоо шилжүүлж, бүртгүүлжээ. Ингэж шилжүүлсэн тохиолдолд "Aero Mongolia" компани өөрсдөө зорчигчдодоо урьдчилж мэдэгдэх үүрэгтэй байдаг аж.
Харин тухайн Япон иргэний нэр анхнаасаа "Aero Mongolia" компаниас МИАТ ТӨХК-д ирээгүй тул нислэгээс тийн хоцорсон байна.
Нэмэлтээр мэдээлэхэд, авиа компаниуд нислэг хооронд зорчигч шилжүүлэх дүрэм, журам манайд байдаггүй аж. Тэгэхээр "Aero Mongolia" компани энэ сарын 05-ны өдрийн цуцалсан нислэгийнхээ зорчигчдоо МИАТ компанийн сул суудал руу шилжүүлсний дагуу тээвэрлэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮҮНИЙГ Л ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭЭД БАЙГААМШТЭЭ ҮХЭРНҮҮД СОЁЛ ИРГЭНШЛИЙН ЗУУНД АМЬДРААД АЖИЛЛААД БАЙГАА НЬ ИХ СОНИН БАЙГАА ЮМ.МАНАЙ ХЯТАД УЛСАД ДАГААР ОРООД МАНТУУ ЦАГААН БУДААГААР ГОЛОО ЗОГООГООД АМЬДРАХ ЮМ УУ?
Бизнесийн соел байхгүй зэрлэг бүдүүоэг үйлчилгээтэй ийм газарт зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага албан тушаалтантай нь цуг шүүхэд өгөх хэрэгтэй
Бидэнтэй холбогдвол бид албан ёсоор уучлал хүсэх болно
Өөрөө бидэнтэй холбогдохгүй л бол манайд хамаагүй ??? Тэнэглэл, соёлгүйн туйл уу?
Ингэж аялал жуулчлал хөгжүүлэхгүй ээ
Ингэж байж л жуулчдаа 400 саяд хүргэх юм шүү дээ. Тэр эр яаж цөхөрч байгааг харж байна уу? Монгол орон бол экстрэмист аялагчдын төв байх болно.