Танд хэрэгтэй

Өнөө шөнөөс Зайсангийн замуудыг эсрэг урсгалд оруулна

Зайсан орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулна.

Өөрчлөлтийг өнөөдөр буюу тавдугаар сарын 9-10-нд шилжих шөнө ТЦА-тай хамтран хийнэ. Ингэхдээ Зайсангийн баруун болон хойд талаар явж байгаа замуудыг 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгалтай болгох юм байна.

Уг бүсэд барилга угсралтын ажлууд эхэлж, том оврын болон хүнд даацын машин, механизм зорчих шаардлагын улмаас уг өөрчлөлтийг хийснээр том машинууд зорчих боломж үүснэ гэж үзжээ.

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Зайсан орчмын нэг чигийн хөдөлгөөнд оруулсан ч урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан дахин зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2023-05-09 20:43

Юм бодохгүй хийдэг, тоглоом хийж байгаа гэж эндүүрсэн дарга нараас з�##�хаад удаж байна. Ёстой дэндүү дүнхүү юмаа

Зочин
Зочин
2023-05-15 10:35

ДАВАРСАН ДЭЭДСҮҮДИЙН. ХОРООЛОЛ. УУ!!??

Холбоотой мэдээ

Back to top button