Жүжигчин У.Цогтбаярыг долоо хоног баривчлахаар болжээ

Жүжигчин У.Цогтбаяр гэр бүлдээ агсам тавьсан хэргээр шалгагдаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... байшин ...тоотод эмэгтэй хүн хурдлаарай" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.
Улмаар түүнд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх зааснаар Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт Зөрчлийн 2310000982 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан.
Тэгвэл жүжигчин У.Цогтбаярт холбогдох зөрчлийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн дагуу долоо хоног баривчлах шийтгэл оноолоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөлсний �##�иа с�##�бадайг чанг�##�ах хэрэгтэй
ЭНЭ МАНГАР БАЦААНЫГ УЛС ТӨРЧИД ИЙНХҮҮ ТЕРМИНАТОР БОЛГОЛОО ЛАЛАРЫГ ЭХЛЭЛЭЭ САЙХАН ТАВЬЖЭЭ ЭНЭ НӨХӨРТ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧИЙН НҮҮРИЙН БУЯН БОЛ БАЙНА ШҮҮ
Чи улс төр мэдхүү яадаж үгээ зөв бичлдээ өвөө
Жүжиг Нямбаатар энэ хоёр болио