ДЭЛХИЙ

Туркийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль өнөөдөр болно

Турк улсад тавдугаар сарын 15-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч эхний шатанд ялахад шаардагдах санал авч чадаагүй тул хоёр дахь шатны сонгуулийг тавдугаар сарын 28-нд зохион байгуулахаар болсон.

Эхний шатны сонгуулийн эхний шатанд Р.Эрдоган сонгогчдын 49.51 хувь, К.Кылычдароглу 44.88 хувийн санал авсан билээ.

Сонгуулийн ирц 88.92 хувь, гадаадад амьдарч байгаа Турк иргэдийн ирц 52.69 хувьтай байв.

Хоёрдугаар шатанд Турк улсын одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдоган, сөрөг хүчнээс нэр дэвшигч Кемал Кылычдароглу нар өрсөлдөнө.

Эрдоган Туркийг тасралтгүй 20 жил удирдаж байгаа төдийгүй 2018 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалтай ч болгоод авсан. Гэхдээ сүүлийн 10 жил Туркийн эдийн засаг тогтмол уруудаад байгаа.

Харин Кылычдароглу Туркийн олон жилийн төрийн хэлмэгдүүлэлтийн дараа ардчиллыг сэргээж, уламжлалт эдийн засгийн бодлогодоо эргэн орж, Эрдоганы хатуу хяналтан дор бие даасан байдлаа алдсан институцуудыг хүчирхэгжүүлж, барууны орнуудтай хэврэг харилцаагаа сэргээснээр Туркийг шинэ замд оруулна гэж амлаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button