ДЭЛХИЙ

Хойд Солонгос цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн ч, далайд унажээ

БНАСАУ цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн осолдож, далайд унасан гэж мэдэгдлээ.

Хойд Солонгос АНУ-ын цэргийн үйл ажиллагааг хянах зорилгоор хиймэл дагуулыг зургадугаар сарын 11-н гэхэд хөөргөхөөр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн.

Одоо аль болох хурдан хоёр дахь удаагаа хөөргөх оролдлого хийнэ гэж мэдэгдэв.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ, Хойд Солонгос баллистик пуужин харвасан бололтой, засгийн газар нарийн ширийн зүйлийг судалж байна. Одоогоор хөөргөсний дараа ямар нэгэн хохирол учраагүй гэж нэмж тодотгожээ.

Япон улс нутаг дэвсгэрт аюул заналхийлбэл амдан устгахад бэлэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод эл хиймэл дагуулын улмаас эмх замбараагүй байдал үүссэн байна. Учир нь иргэдэд агаарын дайралтын дуут дохио болон нүүлгэн шилжүүлэхэд бэлдэхийг анхааруулсан яаралтай мессеж иржээ. Энэ мессеж ердөө 20 минутын дараа мэдэгдсэн бөгөөд, алдаатай илгээгдсэн гэгдэж байна.

Өмнөд Солонгосын армийн зүгээс цэргийн тагнуулын хиймэл дагуулыг агаарт хагарсан эсвэл радараас алга болсны дараа унасан байж болзошгүй гэж мэдэгдээд, шинжилгээ хийж байгаа гэж Ёнхап агентлаг мэдээлэв.

Мягмар гарагт Хойд Солонгосын эрх баригч намын Цэргийн төв комиссын дэд дарга Ри Пёнг Чол пуужин хөөргөх төлөвлөгөөгөө зарлаж, энэ нь АНУ болон Өмнөд Солонгосын "цэргийн үйлдлүүдийн хариу" гэж мэдэгджээ.

Лхагва гарагт хөөргөхөөс өмнө АНУ-ын Төрийн департамент Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашигласан аливаа пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчинө гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мөн энэ долоо хоногийн эхээр пуужин хөөргөх төлөвлөгөөг буруушааж, "баллистик пуужингийн технологи ашиглан хөөргөхийг хориглосон" Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг "ноцтой зөрчсөн" гэж мэдэгдэв. Мөн "Хэрэв Хойд Солонгос эцэст нь хөөргөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл зохих үнэ, зовлонгоо үүрэх болно" гэж тус улс онцолжээ.

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цэргийн хиймэл дагуулыг хөгжүүлэх нь улсынхаа батлан ​​хамгаалахын гол хэсэг гэж тодорхойлсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мааги
Мааги
2023-05-31 20:31

За байз пуужин хагарна гэнэ үү Урнааа !? Сонирхолтой л юм

Холбоотой мэдээ

Back to top button