УЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ.

Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ. Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.

Илон Маск Монгол Улсын Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форум ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ чинь их гоё мэдээ байна шүү

Зочин
Зочин

Залуу хүн гэж энэ дээ, хө ! Амжилт хүсье ! Чи чадаж бна, сэтгэж бна,Нүүрсний хэргийг гүйцэд илрүүлбэл чи Монголын Ли Куан Юу болоход нэг элхам дөхнө, Монгол улс Сингапур болоход хоёр элхам дөхнө шүү !

Зочин
Зочин

Мундаг, баяр хүргэе

Ганбаа
Ганбаа

Сайхан мэдээ байна.Бас устөрөгчмйн шатхууныг хэрэглээнд ялангуяа дулааны хэрэглээнд нэвтрүүлэхийг ярилцая.

Зочин
Зочин

Толгойн эргэсэн тэнэг монголчууд, ийм юманд итгэдэг болохоор яаж хөгжихөв дээ.

Zochin
Zochin

Teneg Orkuud OYUNERDENE DANHAN TOLGOITDOO YASAN CH HULIHUDUULJ DUUSAAGUI YU? DANHAN TOLGOIT HUDLAA HUTSAHAA BOLIOCHEE. CHINII HIIDEG,BUTEEDEG GEJ AMAARAA HUTSAHAAS TSAASHGUI CDA. MONGOLIIN TURUUS ZAILAACHEE.

Зочин
Зочин

Z##l

Холбоотой мэдээ

Back to top button