УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Д.Тогтохсүрэн: Сонгогчдын жагсаалтыг нэр дэвшигчдэд хоёр удаа олгоно

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай мэдээлэл өглөө.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Сонгуулийн тухай хуульд оруулсан хуулийн төслийн талаар нэмэлт мэдээлэл өгөв.
Тэрбээр "УИХ-д хоёр хуулийн төсөл өргөн барьсан. МАН болон АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэн. Нэмэлт өөрчлөлтүүдээс заримыг нь онцолъё.
- Жагсаалтаар сонгоход Монгол Улсын тойрог нэг байна
- Гадаадад байгаа сонгогчид зөвхөн жагсаалтад санал өгнө, тойрогт өгөх боломжгүй
- Сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 20 болон гурав хоногийн өмнө нэр дэвшигчдэд цахимаар өгнө
- УИХ дахь Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороог цөөнх ахална
- Эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 хувь болгон нэмлээ
- Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийг хоёр, хэвлэлийн хуудсыг хоёр болгож бууруулсан
- Телевиз, радиогийн мэтгэлцээнийг үнэ төлбөргүй байлгана
- Саналын хуудас хоёр хэсэгтэй. Тойрогт болон нам эвсэлд өгнө. Бэхэн тэмдэглэгээтэй болж байгаа
- Бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийнэ
- Хоёр нам эвсэл дөрөв, гурав ба түүнээс дээш эвсэлд таван хувийн босгыг тавьсан" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.