Нийгэм мэдээ
Гурван чиглэлийн замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
Улаанбаатар хотод үргэлжлэн орж буй борооны улмаас авто замын зорчих хэсэг усанд автах, түгжрэл үүсэх, далангуууд сэтэрч ойр орчмын газрууд усанд автах хүндрэлүүд үүсээд байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн засаг даргын захирамжаар нүхэн гарам, автозамуудын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Тодруулбал, Натур төвөөс Нарны замын уулзвар, Баянионгол хороолын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар, Өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэлх замуудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Плэй таймаа хойшлуулаач ээ одоо дахиад 3 хоног бороо орох нь